Филармонийн хүндэтгэлийн тоглолт энэ сарын 15-нд

Төрийн шагналт хөгжмийн зохиолч удирдаач Ц.Намсрайжавын мэндэлсний 85, Улсын филармонийн симфони найрал хөгжим үүсгэн байгуулсны 55 жилийн ой энэ онд тохиож буй. Уг ойг угтан Улсыэ йилармонийн уран бүтээлчид энэ сарын 15-нд хүндэтгэлийн тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа юм байна. ДБЭТ-т болох бөгөөд тоглолтонд Л.Бетховенийн 9-р симфониос эхлээд урынхаа сан дахь шилдэг бүтээлүүдээ урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаярын удирдлага дор эгшиглүүлэх аж. Анх Монголын радио хорооны дэргэд симфони найрал хөгжмийг байгуулснаар Улсын филармонийн суурь тавигдсан юм. Ц.Намсрайжав агсан 30 жил тус байгууллагын дарга, уран сайхны удирдагч, Монголчууддаа дэлхийн сонгодог бүтээлүүдийг хүргэсэн гавьяатан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • hulan
    hamtdaa ardchisan namaa demjeed ugii
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • kakaka
    ardchilsan nam yalah bolnoo
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025