“Тоска” дуурь тун удахгүй

УДБЭТ-ийн тайзнаа 2012.06.16-ны өдөр тоглогдох алдарт Пуччини “Тоска” дуурийн Каварадосси-ийн дүрд Армен улсын тенор Ованес Айвазян уригдан тоглохоор боллоо. УДБЭТ-ийн захирал Б.Сэргэлэн ОХУ-ын Москва хотод төвтэй, олон улсын залуу уран бүтээлчдийг дэмжих  “Smolart” байгууллагын захирал Сергей Молчанов нар өнгөрсөн 2011 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулалцсаны дагуу уг залуу авъяаслаг уран бүтээлчээр анхны төслөө хэрэгжүүлэх аж.   .
Тенор Ованес Айвазян нь 1983 онд төрсөн. 2008 оноос эхлэн Армен улсын ДБЭТ-ын дуурийн гоцлоочоор ажиллаж буй. 2006-2011 онуудад Ереваны хөгжмийн консерваторыг дуурийн гоцлоочоор дүүрэгсэн.Ереван,  Москва, Санкт-Петербург хотуудад зохиогдсон үндэсний болон олон улсын хэмжээний уралдаануудад  I,II  байрын шагналуудыг хүртэж байсан. 2010 оноос Канад улсын Торонто хотын “Opera Belcanto of Simcoe” театрт Пуччини “Тоска” Маскани “Тосгоны алдар” дууриудын гол дүрүүдэд олон удаа уригдан тоглож байсан юм байна.  
Ованес Айвазян нь Монголд 2012 оны зургадугаар сарын 11-нд Бээжинд зохиогдон буй алдарт Плачидо Доминго-гийн нэрэмжит олон улсын “Опералия” уралдаанд оролцоод манайд хүрэлцэн ирэх юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • kl
    bid ardchisan namtaigaa hamt oluulaa shuu
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025