“Монголын Балетын хөгжил сан” МУ-ын БСШУ Яамтай хамтран “Комаки балет” тоглолтыг Монгол,Япон хоёр улсын диполамат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан Токио хотын “Комаки балет” компанийн 50-аад хүний бүрэлдүүхэний бүжигчид, уран бүтээлчдээс гадна АНУ-ын “Бостан балет” компанийн гоцлол бүжигчин, МУГЖ Д.Алтанхуйг, АНУ-ын “Бостон хотын Фестиваль Балет Театрын гоцлол бүжигчин Эмили Локоссо нар урилгаар ирж тоглох аж. Мөн энэ тоглолтын онцлог байгууллага хамт олон, оюутан сурагчид, өндөр настанууд хямдралтай үнээр үзэх боломж олгож байгаагаараа онцлог юм. Тоглолт ирэх сарын 8,9-нд СТӨ-нд тоглогдох юм. МУГЖ Д.Алтанхуяг саяхан Япон улсад Шахерезадаг тавьж урлаг судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан бөгөөд энэхүү уран бүтээлийнхээ гол дүрд тоглож Монгол түмэндээ бэлэг барих аж. “Комаки балет” –ын товч танилцуулахад энэхүү компани нь Японы анхны балетын компани бөгөөд анх “ Токио балет” нэртэйгээр байгуулагдаж, өдгөө 66 жил Ядоны ард түмэнд сонгодог түгээсээр ирсэн байна. Уг компани нь зөвхөн Япон гэлтгүй Ази тивдээ хамгийн анх сонгодог урлаг гэдэг төрлийг оруулж, Азидаа знэтэй хувь нэмэр оруулсан компани аж. Анх манайтай “Комаки балет”-ыг үүсгэн байгуулагч Масахиде Комаки 1970-аад оны эхэн үед МУАЖ, Хөдөлмөрийн баатар, тарийн соёрхолт Б.Жамъяандагвыг Япон улсад зохиогдсон Олон улсын балетын тэмцээнд шүүгчээр оролцуулж, хоёр орны балетын хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна