Хайраас хайр төрдөг гэдэгт би итгэдэг

 

Хайр гэж юу вэ?

-Хамгийн хүчтэй мэдрэмж. Тэр хүч өгдөг.   

Нууц амраг гэж хэн вэ?

- Тооцооонд байгаагүй юм байна.

Тэгвэл хардалт юу юм бол?

-Хайрлах гэдэг ойлголтын бичил хэсэг.   

Таны бодолоор эр хүний хайрыг ямар бүсгүйчүүд илүү их татдаг вэ?

- Түүнд хайртай эмэгтэй. Ер нь бүсгүйчүүд бүгд хайр татам.

-Эмэгтэй хүний эрхэмсэг оршихуй гэж юу вэ?

- Мөн чанараа ойлгох.

-Таньд эрхэмсэг эмэгтэй таалагддаг уу эсвэл ихэмсэг эмэгтэй таалагддаг уу?

-  Эрхэмсэг.

-Дур булаам, тачаангуй эмэгтэй гэж хэн вэ. Та хэнийг нь нэрлэж чадах вэ?

- Эмэгтэйлэг бас энхрий. За ер нь эмэгтэй хүн бүр тачаангуй.

-Урт хугацааны амьдрал хайр дээр тогтдог уу эсвэл секс дээр тогтдог уу?

- Хайр бас ухаан.

Таны хамгийн тод ааш?

- Тодорхой.

Таны хамгийн том айдас?

-Хайртай хүмүүсээ алдах аймаар.

-Таны уриа?

- Бүү зогс, бүү гутар тэгээд урагшаа.

-Таны гоо сайхны идеаль?

- Ногоон дарь эх. -

-Танд ямар авьяас ихээр дутагддаг вэ?

- Би гайгүй универсаль хүн шүү. Хи хи

Таныг юу тайтгаруулдаг вэ?

- Бага зэргийн ганцаардал. Бас хөгжим, гоё байгаль.

Хэрвээ өөрчлөгдье гэвэл эхлээд юугаа өөрчлөх вэ?

- Одоогоор бодсон юм алга.

Хүний мөн чанар юу вэ?

- Хүн шиг байх.

Хайраас хайр төрдөг гэдэгт би итгэдэг.

2014.02.14 Тэнгис кино театр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025