Поп дива дуучин Ж.Алтанцэцэг жил бүр “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” хүүхдүүдэд зориулж тоглолт хийдэг уламжлалтай. Тэрээр энэ өдөр уг тоглолтоо Монголын хүүхдийн ордонд хийх гэж байгаа юм байна.Тоглолтоос орсон орлогоо бүгдийг нь хүүхдийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хандивладаг юм. Өнгөрсөн жилийн тоглолтынхоо ашгийг Эх нялхсын төв эмнэлэгт амьсгалын замын өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд зориулсан аппарат авч өгсөн бол энэ удаад хүүхдийн сувилал барихаар төлөвлөж байгаа аж. Зарим нэг хүүхдийн гэх тодотголтой хэсэг дуучдыг бодвол үүргээ ухамсарлаж улс эх орондоо өөрийнхөө хэмжээнд юм хийж яваа хүмүүнлэг дуучин гэдэг нэр аваад байгаа. Үнэхээр л хүмүүнлэг ажил хийнэ гэдэг тэр бүр хүний хийгээд байдаг ажил биш, хүч хөдөлмөр, сэтгэл ухаан зардаг үйл ажил юм. Харин хүүхдийн төлөө хийж байгаа юм бүхнийг баяр хөөр аз жаргал дагаж явдаг учир хамгийн энэрэнгүй үйлсэд ордог . Дуучиндаа цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
Сэтгэгдэл байхгүй байна