Үзэгчдийн сэтгэлд баяр баясал авчирч, цагаа харан хүлээн сууж, шимтэн үзэх дуртай нэвтрүүлэг бол яахын аргагүй “Цэнхэр дэлгэц”. Дуу хуур, инээд наргиан, сонирхол татам үйл явдал гээд гурван жил дараалан шинэ жилийн үдэш барьж буй хамгийн гоё бэлэг болон илгээгдэн очдог байсан энэхүү нэвтрүүлэг сүүлийн хэдэн жил гараагүй бөгөөд үзэгчдэд төдийгүй уран бүтээлчдэд хүлээлт үүсээд байгаа. On`n off продакшны захирал, продюсер С.Ононбат “Камертон 2” шоунд зочин шүүгчээр уригдан оролцож байх үедээ “Цэнхэр дэлгэц” нэвтрүүлгээ дахин хийх гэж байгаа талаараа ярилаа. “Камертон 2” төслийн ерөнхий продюсер Д.Болд энэ шоунаас шалгарсан шилдэг дөрвөн оролцогчоо “Цэнхэр дэлгэц” нэвтрүүлэгт оролцуулахаар төлөвлөж байгаагаа ч хэлж байсан юм. Юутай ч Монголын бүх одод нэг дор цугласан, “Камертон 2” шоуны шилдэг оролцогчидтой “Цэнхэр дэлгэц” нэвтрүүлэг үзэгч та бидэнд ямар сюрприз барихыг хүлээх л үлдлээ...“Цэнхэр дэлгэц” цуврал дахин хийгдэнэ.
Үзэгчдийн сэтгэлд баяр баясал авчирч, цагаа харан хүлээн сууж, шимтэн үзэх дуртай нэвтрүүлэг бол яахын аргагүй “Цэнхэр дэлгэц”. Дуу хуур, инээд наргиан, сонирхол татам үйл явдал гээд гурван жил дараалан шинэ жилийн үдэш барьж буй хамгийн гоё бэлэг болон илгээгдэн очдог байсан энэхүү нэвтрүүлэг сүүлийн хэдэн жил гараагүй бөгөөд үзэгчдэд төдийгүй уран бүтээлчдэд хүлээлт үүсээд байгаа. On`n off продакшны захирал, продюсер С.Ононбат “Камертон 2” шоунд зочин шүүгчээр уригдан оролцож байх үедээ “Цэнхэр дэлгэц” нэвтрүүлгээ дахин хийх гэж байгаа талаараа ярилаа. “Камертон 2” төслийн ерөнхий продюсер Д.Болд энэ шоунаас шалгарсан шилдэг дөрвөн оролцогчоо “Цэнхэр дэлгэц” нэвтрүүлэгт оролцуулахаар төлөвлөж байгаагаа ч хэлж байсан юм. Юутай ч Монголын бүх одод нэг дор цугласан, “Камертон 2” шоуны шилдэг оролцогчидтой “Цэнхэр дэлгэц” нэвтрүүлэг үзэгч та бидэнд ямар сюрприз барихыг хүлээх л үлдлээ...
Сэтгэгдэл байхгүй байна