Дуурийн урлагийн нэрт төлөөлөгч гавьяат жүжигчин Д.Банди агсны нэрэмжит улсын анхдугаар 5, уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Д.Банди багшийн шавь ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга энэхүү уралдааныг улсын хэмжээний уралдаан болгож чадсан сайн багшийн мундаг дуучин бүсгүй. Уралдааны Гранпри дээд шагналыг ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Анхбаяр тодорсон юм. Тэрээр Глиникийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны мөнгөн медаль хүртэж байсан залуу ирээдүйтэй дуучин гэдгийг бид сайн мэдэх билээ. Мөн дээрээс нь түүнийг Улаан Үдийн Дуурь бүжгийн эрдмийн театр дуучнаар урьж байсан тэрээр эх орондоо Дуурийн театртаа үлдсэн гэдэг. Саяхан болсон энэ жилийн “Учиртай гурван толгой” дуурьт бас тэргүүн байр эдэлж шаггүй сайн дуучин гэдгээ баталаад авсан. Цаашдын уран бүтээлд амжилт хүсье.
Сэтгэгдэл байхгүй байна