
Удтал хүлээлгэсний эцэст энэ сарын 21-нд “Аравт” кино “Тэнгис” кино театрт нээлтээ хийлээ. Найруулагчаар нь У.Шагдарсүрэн, Д.Золбаяр нар ажилласан ба хөгжмийг Б.Чинбат бичсэн байна. Киноны үйл явдал эртний Чингисийн үеийн “Аравт”-уудын хоорондын зөрчилдөөн, тэмцэл гардаг юм байна. Киноны онцлог нь Өвөрмонголын чадварлаг жүжигчидтэй хамтарч хийсэн бөгөөд гол дүрд манайхаас Б.Жаргалсайхан, Т.Золбоот, Н.Онон, Г.Алтаншагай, Б.Амарсайхан, Д.Ганцэцэг,Д.Сосорбарам нар тоголсон юм байна. Харин Өвөрмонголоос Б.Баасанжав, Н.Бодь гэх мэт туршлагатай жүжигчид хамтарч тоголсон аж. Өвөрмонголын жүжигчин Б.Баасанжав нь өмнө нь “Чингис хаан” кинонд тоглож бидний танил болж байсан билээ харин тэрээр “Чингис хаан”-ны дүр мөн Мөнх хаан, Өгөдэй хаан, Хубилай хааны дүрд тус тус тоглож байсан авъяаслаг жүжигчин юм. Тэр бүр хүнд оногдоод байдаггүй энэ баатаруудын дүрийг тийм чадварлаг гаргаж түүнийг ийм их хувь заяатай төрсөн гэхэд хилсдэхгүй болов уу. Магадгүй энэ цагийн эгэл баатар юм билүү. Хичнээн Өвөрмонголын жүжигчин ч гэлээ тэрний дуу хоолой өвөрмөц өнгө аястай, чадварлаг жүжигчин гэдгээ харуулж баталлаа. Ивээн тэтгэгч байгууллагууд хоёр талаас дэмжиж тусалсан байна.










Сэтгэгдэл байхгүй байна