
БСШУЯ-ны Соёл Урлагийн бодлогын газрын дарга, хөгжмийн продюсер Б.Наранзуны итгэл хүлээлэгсэн “HOTSPOT” хамтлагийн залуус анхны бие даасан “RETRO POP” нэртэй цомгоо сонсогч олны гарт хүргэх гэж байгаа баяртай мэдээ бидэнд байна. Нийт 10 дуутай анхны цомгийнхоо нээлтийг ирэх сарын 13ны 20 цагт “Тусгаар Тогтнолын Ордон” хийх юм. Сонирхуулхад цомгийн зураг авалтыг “ON&OFF” продакшинд хийлгэж Солонгос улсад хэвлүүлсэн гэнэ лээ. 60, 70-аад оны ретро поп жанрын өнгө аясыг орчин үеийн хөгжмийн хэмнэлтэй хослуулан цэвэр монгол ретро поп дуу бүхий анхны цомгоо залуус өлгийдөн авч байгаа юм. Энэ мэтчилэн шинийг эрэлхийлсэн олон цомог гаргах хүсэлтэй байгаагаа залуус хэлээд амжина лээ. .
Сэтгэгдэл байхгүй байна