Дуучин Номин гэдэг хүнийг манайхан андахгүй ч тийм сайн дуучин гэж үнэлэх нь хатуухан хэлэхэд ховор. Чадахгүй ч байсан ядаж гүйгээд байвал дэмжинэ ш дээ хэмээх шүүмжлэл гарсанаар шартай Номио шинэ цомгийнхоо ажилд ханцуй шамлан оржээ. Нэг хэсэг уран бүтээлээ орхиж бизнес энэ тэрээр оролдоод завгүй байсан дуучин бүсгүй яруу найрагч Ш.Гүрбазартай нөхөрлөж, олонх дууныхаа шүлгийг бичүүлсэн бөгөөд цоо шинэ сюрприз барих гээд өдрийн бодол, шөнийн зүүд болж яваа юм байх. Тэрээр шинэхэн цомогтоо багтах дуунуудаа “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нартай хамтарч дуулах бодолтой байгаа гэнэ лээ. Улмаар рок попын урлагт олон залуу уран бүтээлчийг гаргаж ирсэн Д.Болдыг түшиж, уран бүтээлийнхээ менежментийг хийлгэх аж. Тэрээр цомгийнхоо дууны зургийг Европт авахуулсан.Шартай Номио…
Дуучин Номин гэдэг хүнийг манайхан андахгүй ч тийм сайн дуучин гэж үнэлэх нь хатуухан хэлэхэд ховор. Чадахгүй ч байсан ядаж гүйгээд байвал дэмжинэ ш дээ хэмээх шүүмжлэл гарсанаар шартай Номио шинэ цомгийнхоо ажилд ханцуй шамлан оржээ. Нэг хэсэг уран бүтээлээ орхиж бизнес энэ тэрээр оролдоод завгүй байсан дуучин бүсгүй яруу найрагч Ш.Гүрбазартай нөхөрлөж, олонх дууныхаа шүлгийг бичүүлсэн бөгөөд цоо шинэ сюрприз барих гээд өдрийн бодол, шөнийн зүүд болж яваа юм байх. Тэрээр шинэхэн цомогтоо багтах дуунуудаа “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нартай хамтарч дуулах бодолтой байгаа гэнэ лээ. Улмаар рок попын урлагт олон залуу уран бүтээлчийг гаргаж ирсэн Д.Болдыг түшиж, уран бүтээлийнхээ менежментийг хийлгэх аж. Тэрээр цомгийнхоо дууны зургийг Европт авахуулсан.
Сэтгэгдэл байхгүй байна