
Энэхүү түүхэн киноны нээлт өчигдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийсэн юм. Сүүлийн жилүүдэд төдийгүй Монголын кино урлагт түүхэн кино үгүйлэгдэж байгаа энэ цаг үед цаг үеээ олсон мөн кино урлагт цахиур хагална гэж кино судлаачид үзэж байгаа юм байна. Уг кино нь эрэлхэг баатаруудын маань халуун амь бүлээн цусаа үл хайрлан эр зоригоороо эх орноо хамгаалан үлдсэнийг өнөөгийн залуучууд үр хойч нь дурсан санах нь ховордсон байгаа үед нүдээ олсон кино юм. Энэ баатарлаг гавъяаг дурсан санахын нэг илрэл нь яах аргагүй киноны салбар юм. Киноны зохиолчоор яруу найрагч Ж.Мөнхбат, найруулагчаар А.Мөнхсүх нар ажилласан юм. Уг кино нь түүхэн гавъяа байгуулсан цэргийн нэрт зүтгэлтэнүүд, чадварлаг улс төрч, хувьсгалч нарын тэмцлийг уран сайхны аргаар гаргаж чадварлаг хамт олон, манай үе үеийн жүжигчид оролцон тоголсон байна. Кинонд Ардын жүжигчин Д.Цэрэндагва, А.Дашпэлжээ, Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар, УГЖ Б.Жаргалсайхан, Д.Догсомын дүрд жүжигчин Д.Золбоот, Д.Бодоод Ц.Төмөрхуяг, Богд хаанд У. Батбаатар нар тоголжээ. Хөгжмийн зохиолчоор УГЗ Т.Сэр-од ажилласан байна. Киноны зураг авалт бүтэн 9 сар үргэлжилсэн ба киноны хамт олон их хүч хөдөлмөр гаргасан түүхэн кино болсон байна. Киноны нээлтэнд УИХ-ын гишүүн Занданшатар, Их аврага Д.Дагвадорж гэргийн хамт, Долгорсүрэн гэргийн хамт,Н. Жанцанноров гэх мэт олон алдартан гавъятан нар нээлтэнд хүрэлцэн ирсэн байна.























Сэтгэгдэл байхгүй байна