Монголын урлагын зөвлөл нь Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн / Соросын сан/-гийн дэмжлэгтэйгээр Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах, соёлын хосгүй өвийг хадгалан хамгаалахад дэмжлэг үзүүлэх эрхэм зорилготойоор 2002 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. 2012 онд /МУЗ/-ийн 10 жилийн ой тохиож байгаа онцлог жил болж байгаа юм байна. 2002 оноос хойш үндэсний болон олон улсын түвшинд тогтвортой үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Уг зөвлөл нь 2011 оны 12-р сарын байдлаар 3,5 сая ам долларын санхүүжилтыг бүрдүүлж, соёл урлагын салбарын хөгжилд зарцуулж дорвитой хувь нэмэр оруулсан байна. МУЗ нь эрхэм зорилгынхоо хүрээнд Уран бүтээлчдийг дэмжих, Урлагын боловсрол, Соёлын өв, Нөлөөллийн гэсэн үндсэн дөрвөн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Ийнхүү МУЗ нь 10 жилийнхээ ойн хүрээнд Монгол соёл урлагийг гадаад, дотоодод таниулан сурталчилхад үнэтэй хувь нэмэр оруулсан, соёл урлагын салбартай бүтээлч хамтын ажиллагааг санхүүгийн дэмжлэг үзүүлж ивээн тэтгэдэг хувь хүн, байгууллагын олон нийтэд таниулан суртчиллах, хөхүүлэн дэмжих зорилгоор “Урлаг хөгжлийн төлөө” шагналыг уламжлал болгон нийт таван номинацаар олгохоор төлөвлөж байгаа юм байна. Үүнд:
-“Монголын соёл урлагийг дэлхий дахинд таниулан сурталчилсан Шилдэг уран бүтээлч”
-Монголын утга соёлын өвийн Шилдэг өвлөн уламжлагч”
-“Соёл урлагыг дэмжигч Шилдэг хувь хүн”
-“Соёл урлагийг дэсмжигч Шилдэг сан болон төрийн бус байгууллага”
-“Соёл урлагийг дэмжигж Шилдэг бизнесийн байгууллага”
Сэтгэгдэл байхгүй байна