МУГЖ,Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасанд хүндэтгэл үзүүлсэн тоглолт энэ сарын 9-нд болж өнгөрлөө. ДБЭТ-н нүүр царай болсон гоцлол есөн эмэгтэй түүний бүтээсэн олон сайхан ариг дуулж мөн түүнд зориулан бүтээсэн монгол дуунуудыг ч дууллаа. 70 аль хэдийн гарсан эрхэм дуучин шавь нараараа бахархаж байгаагаа хэлээд ийм сайхан хойч үеийг үлдээж байгаа учраас тайзнаас буусандаа би харамсахгүй байна гэж нулимсаа барьж ядан зогсож байсан. Олон жил сонгодог урлагийн “ном” байж хойч үеийнхэндээ зааж сургаж яваа “Эрвээхэй” хатагтайд урт удаан насалж эрүүл энх байхыг хүсэе.


Сэтгэгдэл байхгүй байна