“Никитон”-ы фенүүд долоон жил хүлээсэн дуу хоолойгоо сонслоо. Хоёр цаг, гучин минут үргэлжилсэн тоглолтын хөшиг хаасны дараа ч зритель танхимаас гаралгүй, фенүүд хамтдаа хагас цагийн турш “Цамцаа тайл”-ыг дуулсаар, санасан дуу хоолойндоо хорогдсоор гарцгаалаа.Танхим дүүрэн цуурайтах үзэгчдийн дуу хоолой, бүхий л дууг нь алгасахгүй дагаж дуулдах тэдний алга ташилт хамгийн том бэлэг байсан болов уу. Их аварга Асашёорюү Д.Дагвадорж хүртэл тоглолтын төгсгөлд тайзан дээр гарч, “Никитоны фен клуб” гэгчийг тунхаглаад, бугуйн цагаа тайлж дурсгассан. Дурсгалын тэр цаг 120 мянган ам.долларын үнэтэй цаг юм гэнэлээ. Гэхдээ алт мөнгөнөөс илүү их аваргын, бас “фен клубын дарга”-ын гэдэг утгаараа тэр бэлэг Баачкад эрхэм байх биз ээ. Хэзээ ч ийм сүр дуулиантай тоглолт болж байсангүй гэж гарч ирсэн хүн болгон ярьцгаана лээ. Нээрээ ч ганц өдрийг “бут” авсан “Никитон” энэ цаг мөчид л өөрсдөөрөө бахрахаж болохоор байлаа. Асашёорюү бугуйн цагаа бэлэглэв
“Никитон”-ы фенүүд долоон жил хүлээсэн дуу хоолойгоо сонслоо. Хоёр цаг, гучин минут үргэлжилсэн тоглолтын хөшиг хаасны дараа ч зритель танхимаас гаралгүй, фенүүд хамтдаа хагас цагийн турш “Цамцаа тайл”-ыг дуулсаар, санасан дуу хоолойндоо хорогдсоор гарцгаалаа.Танхим дүүрэн цуурайтах үзэгчдийн дуу хоолой, бүхий л дууг нь алгасахгүй дагаж дуулдах тэдний алга ташилт хамгийн том бэлэг байсан болов уу. Их аварга Асашёорюү Д.Дагвадорж хүртэл тоглолтын төгсгөлд тайзан дээр гарч, “Никитоны фен клуб” гэгчийг тунхаглаад, бугуйн цагаа тайлж дурсгассан. Дурсгалын тэр цаг 120 мянган ам.долларын үнэтэй цаг юм гэнэлээ. Гэхдээ алт мөнгөнөөс илүү их аваргын, бас “фен клубын дарга”-ын гэдэг утгаараа тэр бэлэг Баачкад эрхэм байх биз ээ. Хэзээ ч ийм сүр дуулиантай тоглолт болж байсангүй гэж гарч ирсэн хүн болгон ярьцгаана лээ. Нээрээ ч ганц өдрийг “бут” авсан “Никитон” энэ цаг мөчид л өөрсдөөрөө бахрахаж болохоор байлаа.
Сэтгэгдэл байхгүй байна