“Grand Lady 2011” ёслолын ажиллагааны шилдгүүд тодорлоо

Өнө эртнээс улбаатай Монгол хатдын дайчин хүчирхэг, ухаалаг,энэрэнгүй чанарыг өвлөн,  21-р зуунд нийгмийн бүх салбарт манлайлж, хөгжлийн түүчээ болж буй удирдагч бүсгүйчүүдийг олон нийтийн санал асуулгаар шалгаруулах, сурталчлан таниулах, эмэгтэйчүүдийн идэвхи оролцоог хөхиүлэн дэмжих зорилго бүхий “Grand Lady” ёслолын ажиллагааг ГРАНД сэтгүүлийн хамт олон санаачлан, хоёрдахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Монголын лидер эмэгтэй шалгаруулах тус ёслолын ажиллагаа энэ жил Нийгэм соёлын салбараар хүрээгээ тэлж,  6 номинацид нийт 28 лидер эмэгтэйг  “Grand Lady” ёслолын ажиллагааг зохион байгуулах хороо нэр дэвшүүлэн, хамгийн ардчилсан, нээлттэй хэлбэр буюу онлайн хэлбэрээр, www.grandnews.mn цахим хуудсаар 2012.02.28-2012.03.10 хооронд санал асуулга авч  шилдгийг шалгарууллаа. Үүнд:

1.    Хүмүүнлэг – НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, “Тэнүүн сэтгэлт хүн” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн дарга, эрхэмсэг хатагтай Батсүхийн САРАНЧИМЭГ

2.    Урлаг – УДБЭТ-ын захирал, эрхэмсэг хатагтай Болдын СЭРГЭЛЭН

 

3.    Нийгэм соёл – Зохиолч, сэтгүүлч Баатарсүрэнгийн ШҮҮДЭРЦЭЦЭГ
4.    Спорт – Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Отрядын ГҮНДЭГМАА

5.    Бизнес – “Петровис” компанийн захирал, эрхэмсэг хатагтай Даваанямын ЭНХЧИМЭГ

 

 

Ёслолын ажиллагаанд нийгмийн бүхий л салбарын төлөөлөгчид хүрэлцэн ирж, эмэгтэйчүүдийн эрх, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэн, дэмжих тухайд дуу хоолойгоо нэгтгэсэн нь уг үйл ажиллагааны бас нэгэн үр дүн байв..

 

ГРАНД сэтгүүл, зохион байгуулах комисс эл ёслолын ажиллагааг жил бүр тогтмол зохион байгуулж, өнөө цагийн өнгө, чимэг болсон өгөөмөр, хөдөлмөрч бүсгүйчүүдийг урамшуулан дэмжих болно.

Жич: 2012 он сонгуулийн жилтэй холбогдуулан гарсан хууль дүрмийг хүндэтгэн үзэж УЛС ТӨРИЙН салбарыг алгассан болно

 

 

.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • mergen ard
    he he. ichij uheesei. BUGD ADGIIN SHAARNUUD. TUNGALAG TAMIR ROMAN SANAAND OROH YUM DA. HORVOO GEJ....
    2014 оны 05 сарын 27 | Хариулах
  • lady
    goe arga hemjee bn amjilt
    2012 оны 03 сарын 17 | Хариулах
  • sugar
    hoorhon arga hemjee hiisen um bish uu
    2012 оны 03 сарын 17 | Хариулах
  • zochin
    yavj yavj dajgui huuhnuud garsan um bishuu end yamar miss shalgaruulj baigaa bish hiisen buteesneer n shalgaruulj baigaa um chin
    2012 оны 03 сарын 17 | Хариулах
  • tsetsgee
    oyunhorol uls tord garah shahsan geed baisan ter balai huuhen chin huuhnuudiig negtgeheesee iluu zadlan butargaj ooriinhoo l PR hiih sanaatai huvia hicheesen huuhen dee
    2012 оны 03 сарын 17 | Хариулах
  • We
    Ee Chaavaas yu yum beyduu setguulchdiin amidrah Agra uu
    2012 оны 03 сарын 16 | Хариулах
  • zochin
    yostoi uram hugarmaar neg ch oligtoi garsan zurag alga ugaasaa humuus ni iim yum uu
    2012 оны 03 сарын 16 | Хариулах
  • wow
    2012 оны 03 сарын 14 | Хариулах
  • гоё л байна шд
    Гоё л байна ш д Мундаг хүмүүсийг шагнажээ
    2012 оны 03 сарын 12 | Хариулах
  • uuganaa
    zarim humuus ni ymnar so nuur amnii sogogtoin shig so humuus we
    2012 оны 03 сарын 12 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025