“Grand lady-2011”-ийн санал өнөөдөр 18 цагт хаагдана

“Гранд” сэтгүүлээс 2 дахь жилдээ шилдэг эмэгтэйг ардчилсан, олон нийтийн санал асуулгаар шалгаруулах “Grand lady-2011” ёслолын ажиллагааг зохион байгуулж байгаа билээ. Улс төр, урлаг, нийгэм соёл, бизнес, спорт, хүмүүнлэг гэсэн 6 номинацид салбар, салбартаа манлайлж яваа нийт 28 бүсгүйг тус ёслолын ажиллагааг зохион байгуулах хороо нэр дэвшүүлсэн бөгөөд шилдэг6 эмэгтэй олон нийтийн санал асуулгаар тодорно. Санал асуулгыг www.grandnews.mn  сайтаар 2-р сарын 28-наас эхэлж авсан бөгөөд өнөөдөр 18 цагт санал асуулга хаагдана. Харин хэн шилдэг болсныг энэ бямба гаригт буюу 2012 оны 3-р сарын 10-ны үдэш “Чингис” зочид буудалд болох “Grand lady-2011” ёслолын ажиллагааны үеэр нэрийг нь зарлаж, цом, өргөмжлөл гардуулах аж.   
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025