Примадонна

Хүссэн бүхэн хүрч чадахгүй олон амжилтын эзэн МУАЖ зууны манлай дуурийн дуучин  Х.Уртнасанд зориулан ДБЭТ-ын есөн эмэгтэй дуучин хүндэтгэлийн тоглолт хийхээр болжээ. ДБЭТ-ын гоцлол дууны анги үүсэж хөгжсөний 60 жилийн ой ирэх сард болох бөгөөд ойн хүрээнд ягаан байшингийн сопрано бүсгүйчүүд Унд (Тэд Х.Уртнасанг ийн авгайлдаг аж)-даа зориулж “Сонгодог есөн өнгө буюу Примадонна” тоглолтоо энэ сарын 9-нд тавина. ДБЭТ-ын концертмейстер, гавьяат жүжигчин Б.Солонго, соёлын тэргүүний ажилтан Е.Сарантуяа нарын найруулж буй уг тоглолтод ДБЭТын симфони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, Ж.Бүрэнбэх нар удирдаж, найрал дуучид оролцоно. Хаа газрын театрт шилдэг эмэгтэй дуучинг Примадонна гэж нэрлэдэг тэр утгаараа тоглолтын нэрийг ингэж өгсөн гэж дуучид ярьж байсан. Мөн гоцлол дууны анги үүссэний 60 жилийн ойд зориулан олон үйл ажиллагааг дуурийн театраас зохион байгуулах гэж байна. Энэ тоглолтыг UFC групп Naru Photo студи хамтран хийж байгаа бөгөөд “эрвээхэй ” хатагтайн нутгийн зөвлөл ивээн тэтгэж байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • заяа
    Үнэхээр сэтгэл хөдлөм гайхалтай тоглолт болсон шүү Унд их сайхан харагдаж байсан Их залуухан сайхан харагдаж байна лээ Дуурийн 9 залуу дуучин бүсгүй үнэхээр Ундын сэтгэлийг хөдөлгөж чадсан Тэрээр байнга л нулимсаа арчиж харагдсан сэтгэл нь ихээр хөдлөж залуу халуун насаа дурссан байх Тэр үдэш үнэхээр тасархай сонгодог орой байсан шүү Баяр хүргэе ийм сайхан сонгодог тоглолтууд олон болж байгаасай Үзэгчид ийм сайхан дахин давтагдашгүй тоглолтуудыг сайн үзэж байгаасай Уртнасан гуай бол үнэхээр Примадонна байсан шүү
    2012 оны 04 сарын 17 | Хариулах
  • shaanaaa
    2012 оны 03 сарын 11 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025