Цэцэрлэгт учирсан хоёр…

Өчигдөрхөн нээлтээ хийсэн “Цэцэрлэгт учирсан хоёр” олны хүндэтгэлийг хүлээлээ. Энэхүү жүжигийг олон найруулагч өөрсдийн өнцгөөр тавьж байсан байдаг. Өөрийнх нь  харсан өнцөг үзэгчидэд хэрхэн тусах бол гэсэн  Н.Наранбаатар найруулагчийн догдлол үзэгч олны алга ташилтаар уламч их догдолж байгаа харагдсан. Жүжигчин С.Болдэрдэнэ Д.Ганцэцэг хоёр бол олон удаа хамтран тоголсон нэг нэгнээ сайн ойлгодог учраас сонгон тэдэнд итгэл хүлээлэгсэн гэж найруулагч эрхэм хэлж байна лээ. Жүжигчид ч түүний итгэлийг дааж чадлаа.  Энэ жүжигийг эмэгтэйчүүдийн баяр зориулан тавьж байгаа ба эмэгтэйчүүдэд л байдаг нандин, ухаалаг, тэвчээртэй мөн чанараа алдаад байгаа энэ цаг үед бид энэ жүжгийг хэрэг болох болов уу гэсэн үүднээс эмэгтэйчүүдийн баярыг тохилдуулан тавьж байна. Драмын нэгэн үеийн авъяаслаг жүжигчидийн бүтээл үзэхийг хүссэн хэн  бүхний өмнө нээлттэй байна. Драмын театрын урдаа баридаг найруулагчдын нэг Наранбаатарын  найруулсан хоёр  ч жүжиг үзэгчдийн хүртээл болохоор  ээлж дараагаа хүлээж байгаа гэсэн. Ямартай ч драмын театраар орох шалтаг ойрд мундахгүй бололтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025