Бурхан өршөөг…

Ийм нэртэй киноны реклам цацагдаад нилээд удаж байна. Өдөр болгон шахуу дэлгэцнээ шинэ дүр, шинэ адал явдлууд өрнөсөөр  байгаа өнөө үед  дахин нэг кино нээлтээ хийсэн  нь Бурхан өршөөг нэртэй эмгэнэлт инээдмийн кино. Тус киноны найруулагч З.Батболд  киноныхоо нээлтэн дээр энэ уран бүтээл ямар нэгэн улс төрийн захиалгаар хийгдээгүй болохыг мэдэгдэж энэ бол олон  уран бүтээлчдийн хөдөлмөр шингэсэн асуудал хөндсөн кино болохыг онцолж байсан. Уг кинонд амьдралд болж бүтэхгүй байгаа  олон асуудлыг базаж оруулсанаараа онцлогтой. Инээдмийн боловч сэтгэлд нээрээ л бид ийм байдаг билүү гэсэн эмзэглэлийг төрүүлэхээр байсан нь эмэгнэлт инээдмийн кино хэмээн нэрийдэх шалтгаан болжээ. Киноны гол дүрд Төрийн соёрхолт МУГЖ Ц.Төмөрбаатар МУСТА Маск продакшны жүжигчин М.Баярмагнай, жүжигчин Б.Хулан, МУСТА Маск продакшны жүжигчин Ш.Жавхлан, МУСТА  Н.Ялалт, УДЭТ-н жүжигчин МУСТА Н.Наранбаатар, Г.Эрдэнэбилэг , жүжигчин Г.Урнаа “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал нар тоголсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • ene kino hiisen nuhur shataaski xaxa
    2012 оны 04 сарын 19 | Хариулах
  • zochin
    nadaa l bol talagdsan goy kino bn lee
    2012 оны 03 сарын 07 | Хариулах
  • tegeed her goyo kino yum be dee
    2012 оны 03 сарын 06 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025