Хэн нэг нь эрсдэлд орох нь тухайн хүний асуудал бус бидний асуудал
2018/07/17


HИТХ-ын Тэргүүлэгчид баяр наадмын өмнөхөн хуралдаж "Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээ"-ний асуудлаар хэлэлцсэн юм. Хуралдаанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн  гишүүд, холбогдох албан тушаалтнууд, нийслэлийн харъяа газар, агентлагийн удирдлагууд оролцов. Энэ хуралдаанаар  сар бүрийн есний өдрийг "Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр" болгосон билээ. 

Мөн энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан: Иргэдийн "Амьдрах орчны аюулгүй байдал"-ыг хангах асуудлаар Нийслэлийн бүх шатны байгууллага,  агентлаг, газрууд  хяналт шалгалт явуулж, хүүхэд багачууд болон иргэдийн эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөө үзүүлэхүйц бүх нөхцлийг арилгаж ажиллах үүргийг өсөн юм. Ажил аргацаасан, гацаасан, өдөр хоногийг үр дүнгүй өнгөрүүлсэн, элдэв шалтаг тоочиж ажлаас хойш суусан ажилтан, албан тушгаалтнуудтай дарга цэрэг гэхгүй  хариуцлага ярихаас өөр аргагүй  гэдгийг хатуу сануулъя" гэв.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин