Улаанбаатар хотод түрээсийн дугуйн үйлчилгээг нэвтрүүлж буй “UBIKE” төслийн нээлт баяр наадмын өмнөхөн болсон. Төслийн хүрээнд хотын төвийн 14 зогсоолд 250 түрээсийн дугуйг байрлуулаад байгаа.
Хэрэв та баяр наадмын өдрүүдэд, ер нь хэзээ ч аль нэг зогсоолоос дугуй түрээслэн унавал өөр зогсоолд үлдээж болох бөгөөд төлбөрөө "Ubike Ulaanbaatar" аппликейшныг ашиглан хийнэ. Уг аппликейшнд дугуйн QR кодыг уншуулснаар дугуйн түгжээ тайлагдаж түрээсийн цаг явж эхэлнэ. Дугуйгаа унаж дуусаад дурын зогсоол дээр аваачин түгжихэд цаг бодогдож таны аппликейшнд бүртгүүлсэн данснаас төлбөр хасагдана. Түрээсийн дугуйн нэг цагийн төлбөр 1,000 төгрөг.
Түрээсийн дугуйтай явах бүсийг тогтоож өгөөгүй бөгөөд дугуйгаа унаад хаашаа ч явсан байсан хамаагүй төлбөр цагаар бодогдож аж. Харин дугуйгаа зогсоолд биш орон сууцныхаа гадаа, хашаандаа түр тавьсан тохиолдолд 500 төгрөг нэмж төлөх юм байна. Унадаг дугуйг хулгайд алдагдахаас сэргийлэх зорилгоор тус бүрт нь GPS төхөөрөмж суурилуулан хаана зорчиж байгааг нь хянаж байгаа аж.
1. БАЙРШИЛ
Б.БИЛЭГ
Сэтгэгдэл байхгүй байна