100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх автозамын мөнгөн хөрөнгийг шийдвэрлэхээр болов
2018/07/05

Өнөөдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд СБД-ийн 10,11,12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх талаар Нийслэлийн Засаг даргад өгсөн үүрэг чиглэлийн дагуу танилцуулга хийгдлээ.

Нийслэлийн Засаг даргаас Налайхын барилгын материал үйлдвэрлэл, технологийн паркаас   Налайх-Чойрын чиглэлийн авто замтай холбох 2,6 км авто замын ажлын эхлэлийг  Авто замын сангийн магадлашгүй ажлын зардлаас шийдвэрлэж, 100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1,6 км авто зам гэсэн хоёр замын ажлыг Нийслэлийн 2019 оны төсөвт тусгуулж авто замыг барьж дуусгах саналыг оруулж ирснийг Тэргүүлэгчдийн хуралдаанаар дэмжиж тогтоол гаргахаар боллоо.   

НИТХ-ын ХМОНХТ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Хот юмийг оромдож биш үнэхээр өөрчлөлт хийдэг баймаар байна. Замаа өргөтгөж олон эгнээ болгох хэрэгтэй.
    2018 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин
    Замийг нь өргөтгөж олон эгнээтэй олон машин түгжрэхгүй явдаг болговол их сайн байна. Өргөтгөхгүй зүгээр одоогийн замийн өнгөн хөрсийг солих хэмжээний зам засвар ямарч өөрчлөлт болохгүй.
    2018 оны 08 сарын 05 | Хариулах
Сонин хачин