Алтан эрдэнийн титэмт үе үеийн сайхан бүсгүйчүүд

Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулах уралдаан зохион байгуулж эхэлсний 30 жилийн ойг угтан Монголын эмэгтэйчүүдийн Хатан эрдэнэ холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” XV гоо сайхны тэргүүн наадмыг “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор зохион байгуулах гэж байна. 2007 оны Монголын сайхан бүсгүй шалгаруулах 14 дэх удаагийн наадмаас хойш уралдааныг түр завсарласан бөгөөд энэ оноос дахин сэргээж байгаа нь сайшаалтай. 

Монголын сайхан бүсгүй шалгаруулах уламжлалт уралдааныг анх 1989 онд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн дарга асан С.Лунаагийн санаачлагаар ҮСАХ, "Залуучуудын үнэн" сонин хамтран "Монголын сайхан бүсгүй" анхны улсын уралдааныг зохион байгуулжээ. Улмаар 1992 онд Монголын эмэгтэйчүүдийн Хатан эрдэнэ холбоо ТББ байгуулагдаж, өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. 

Анхны сайхан бүсгүйгээр Н.Биндэрьяа тодорч байв. “Монголын сайхан бүсгүй” уралдаан нь гоо зүй, загвар, урлаг соёлын хүрээнд хамгийн нэр хүнд бүхий улсын чанартай уралдаан байж ирсэн. Тус уралдааны оролцогч бүсгүйчүүд өдгөө Монголын улс төр, нийгэм, соёл боловсрол, бизнес, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт манлайлж, үлгэр жишээ болж яваа нь энэхүү наадмын цар хүрээ, үнэ цэнийг илтгэдэг.

Үе үеийн сайхан бүсгүйчүүдийг эргэн саная. Магадгүй, зураг үзэнгээ тэдний титэмний аль загвар нь танд таалагдаж байгааг харьцуулж болох юм. 

  • Анхны уралдааны тэргүүн байрын эзэн
  • "Алтан эрдэнэ"-ийн өргөмжлөлт
  • Анагаах ухааны дунд сургуулийг эм зүйч, гоо сайханч мэргэжлээр төгссөн 
  • Улаанбаатар хотын оролцогч Г.Биндэръяа

  • "Монголын сайхан бүсгүй 1990" уралдааны тэргүүн мисс
  • "Алтан эрдэнэ"-ийн өргөмжлөлт 
  • Монгол туургатны оюутны анхдугаар уралдааны тэргүүн мисс
  • Гадаад хэлний дээд сургуулийг англи, орос хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн
  • "Их Монгол язгууртан” ТББ-ын гишүүн
  • Монголын сүмо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн
  • Улаанбаатар хотын оролцогч Н.Мөнхцэцэг

  • "Монголын сайхан бүсгүй 1991" уралдааны тэргүүн мисс
  • "Алтан эрдэнэ"-ийн өргөмжлөлт 
  • МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг франц хэл судлал мэргэжлээр төгссөн
  • ШУТИС-ийн КТМС-д удирдлагын менежментийн магистр хамгаалсан
  • Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн гишүүн
  • Улаанбаатар хотын оролцогч Ч.Мичидмаа

  • "Монголын сайхан бүсгүй 1992" уралдааны тэргүүн мисс
  • "Алтан эрдэнэ"-ийн өргөмжлөлт 
  • Улаанбаатар хотын оролцогч Ч.Чулуун-Эрдэнэ агсан

  • "Монголын сайхан бүсгүй 1993" уралдааны тэргүүн мисс
  • "Алтан эрдэнэ"-ийн өргөмжлөлт 
  • Дархан-Уул аймгийн оролцогч Ц.Сарантуяа

  • "Монголын сайхан бүсгүй 1994" уралдааны тэргүүн мисс
  • "Алтан эрдэнэ"-ийн өргөмжлөлт 
  • Гадаад харилцааны яамны Герман улсыг хариуцсан соёлын атташе
  • Дархан-Уул аймгийн оролцогч О.Оюунтуяа

  • "Монголын сайхан бүсгүй 1995" уралдааны тэргүүн мисс
  • "Алтан эрдэнэ"-ийн өргөмжлөлт 
  • Эдийн засгийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн
  • Дархан-Уул аймгийн оролцогч С.Бүрэнжаргал

  • "Монголын сайхан бүсгүй 1997" уралдааны тэргүүн мисс
  • "Алтан эрдэнэ"-ийн өргөмжлөлт
  • СЭЗДС-ийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн
  • Германд эмчилгээний гоо сайхны чиглэлээр суралцаж, өдгөө энэ чиглэлээрээ  ажиллаж байгаа
  • Улаанбаатар хотын оролцогч Б.Түмэнхүслэн

  • "Монголын сайхан бүсгүй 1999" уралдааны тэргүүн мисс
  • "Алтан эрдэнэ"-ийн өргөмжлөлт 
  • Тайванийн их сургуулийг интерьер, дизайнер мэргэжлээр төгссөн
  • АНУ-д мэргэжил дээшлүүлсэн
  • Өдгөө АНУ-д өөрийн үүсгэн байгуулсан интерьер, дизайны компанийн захирлаар ажилладаг.
  • Улаанбаатар хотын оролцогч Ц.Сансармаа

  • "Монголын сайхан бүсгүй 2001" уралдааны тэргүүн мисс
  • "Алтан эрдэнэ"-ийн өргөмжлөлт 
  • Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн ангийг төгссөн
  • БНХАУ-ын Нанжин хотын их сургуульд сэтгүүл зүйн магистр хамгаалсан
  • Гадаад харилцааны яамны Дипломат байгууллагуудын үйлчилгээний газрын дарга
  • Завхан аймгийн оролцогч Ё.Нямжав

  • "Монголын сайхан бүсгүй 2002" уралдааны тэргүүн мисс
  • "Алтан эрдэнэ"-ийн өргөмжлөлт 
  • ОУЭЗБ-ийн дээд сургуулийг Банк санхүү, нягтлан бодогч мэргэжлээр төгссөн
  • МУИС-ийн ОУ-ын харилцааны сургуульд ОУ-ын эдийн засагч мэргэжлээр магистр хамгаалсан
  • "Лежендари Феникс” ХХК-ийн Ерөнхий захирал
  • "Сүү” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн
  • “Оюуны цацал” ТББ-ын тэргүүн
  • Монголын эмэгтэйчүүдийн Хатан эрдэнэ холбооны дэд ерөнхийлөгч
  • Увс аймгийн оролцогч Д.Уянгалянхуа

  • "Монголын сайхан бүсгүй 2003" уралдааны тэргүүн мисс
  • "Алтан эрдэнэ"-ийн өргөмжлөлт 
  • БНСУ-ын Хэл шинжлэлийн их сургуулийг төгссөн
  • Улаанбаатар хотын оролцогч П.Ариунбилэг

  • "Монголын сайхан бүсгүй 2004" уралдааны тэргүүн мисс
  • "Алтан эрдэнэ"-ийн өргөмжлөлт 
  • АНУ-д Бэркэли их сургууль төгссөн
  • Булган аймгийн оролцогч А.Сарнай

  • "Монголын сайхан бүсгүй 2007" уралдааны тэргүүн мисс
  • "Алтан эрдэнэ"-ийн өргөмжлөлт
  • БНСУ-д "Онгоцны багийн гишүүн"-ээр суралцаж, Өмнөд Солонгосын "Korean Air" компанид ажиллаж байсан
  • ШУТИС-ийн КТМС-д Бизнес удирдлагын бакалавр хамгаалсан
  • Сингапур дахь Европын холбооны их сургуульд Бизнес удирдлагын магистр хамгаалсан
  • "Нарны хүүхдүүд" асрамжийн төвийн хүндэт иргэн
  • 2007 оноос хойш хүмүүнлэг, сайн үйлсийн аянд тасралтгүй оролцож буй "Гэгээн цацал" ТББ-ыг үндэслэгч 
  • "Альфа Азиа" ХХК-ийн Ерөнхий захирал
  • Орхон аймгийн оролцогч  Г.Гантуяа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    tanai saitad gun talarhal ilerhiilmeer baina.utga uchraa aldsan asar olon bolson boloogui missiin temtseenuudees edgeer busguichuudiig yalgaj salgah heregtei.mun miss mongolia bolloo l gedeg terguun bair ezellee l gedeg .....tegeed l usand hayasan chuluu adil tag alga boldog..yadaj jildee neg udaa ch gesen terguun bair ezelsen busguivhuudee aldarshuulah udurtei, ter ni hund hurdeg baih heregtei bn shu de..Miss mongolia-g ter gadaad dotoodood yavj shagnal hurteed baigaa huuhnuudees iluu olond taniulj aldarshuulah hergtei..Yagaad gevel mongol hunii nudeer harj mongol nutagt bolj baigaa temtseenii une tsene unelemj undur baih estoi..
    2018 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин
    Jinhene missuud. Humuunleg sain uils buhen ni delgerch baig
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025