Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох тухай прокурорын саналыг хэлэлцэх шүүх хурал болов.
Шүүх хуралд тэдний өмгөөлөгч нар нь оролцсон юм.
Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноровын мэдээлснээр АТГ болон прокурорын байгууллагын зүгээс цаашид цагдан хорьж, шалгах шаардлагагүй гэсэн хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч, хорих арга хэмжээг цуцалж, хилийн хориг тавьжээ.
ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид сар гаруй хугацаанд саатуулагдсан экс Ерөнхий сайд нар Клиникийн II эмнэлэгт хэвтэж байгаа.
Б.БИЛЭГ
Сэтгэгдэл байхгүй байна