“Эрдэм төв”-ийн газрыг төвийн мэдэлд нь үлдээхээр болов
2018/06/06

Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн асрамжийн “Эрдэм төв”-ийн газрыг тус төвийн мэдэлд шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эх үрсийн баярын өдөр энэ төвд зочилж, хүүхэд багачуудтай баярыг нь хуваалцсан. Энэ үеэр газраа өөрийн мэдэлд авахад дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүсч байсан юм. “Эрдэм төв”-ийг 2006 онд нэг гэр бүл байгуулснаас хойш 100 гаруй хүүхдийг  асарч өсгөн, нас биед хүргэсэн байна.

Эх сурвалж: Засгийн газар

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин