ГРАНД №107

Үзэсгэлэнтэй, зугаатай зуны улирал эхэллээ. Тавдугаар сард загварын шоу, улаан хивсний ёслолтой, фэйшн сэтгүүлийн хувьд олзуурхмаар онцгой өдрүүд цөөнгүй байлаа. Тиймээс Voice, хуримын даашинзны шоуны зочдын талаарх олон сонирхолтой мэдээтэй уулзаж байна. АПУ-гийн гүнж, банкирын эзэгтэй, фэйшн хатагтай нарын брэнд давалгаа, мисс, загвар өмсөгч бүсгүйчүүдийн хуримын зар, гэрлэх төлөвлөгөөний талаарх цоо шинэ мэдээллийг шинэ дугаараас уншаарай.
“Алтжин”-гийн Г.Алтан хатагтайн цэцэг тэвэрсэн цэнгэлтэй агшин манай дуранд буужээ. Хэвлэлийнхнээс үргэлж зай барьдаг хатуу ээжийн нэг өдөр хэрхэн өнгөрөв???
Олимпийн аварга Э.Бадар-Ууганы гэргий Х.Азжаргал “Гранд”-ын зочноор уригдаж, гэр бүл, хувийн амьдрал, өөрийн удирддаг Үр шилжүүлэн суулгах төвийн талаар ярилцсан нь таны анхаарлыг татна гэдэгт итгэж байна.
Удахгүй наадам болно. Тиймээс жил жилийн наадмын трэнд дээлний эздийг дахин танилцуулахаар “цуглууллаа”. Наадмаар гоёх дээлний сонголтоо хийхэд дөхөм болох байх. “Экспресс ярилцлага”-д халаасанд багтах номын сан “M+ “ апп-ыг санаачлагч Х.Эрдэнэбаяр уригдсан. Оюунлаг уншигчдад маань түүний өгсөн хариултууд шинэ мэдээлэл өгнө.
“Гранд”-ын 107 дахь дугаарыг таалан болгооно уу!
Сэтгэгдэл байхгүй байна