”Оргил” худалдааны төвийн мэдээлэл ташаа байжээ
2018/06/01

Тавдугаар сарын 30-ны өдөр “Оргил” худалдааны төвийн зүгээс Номин, Имарт сүлжээ дэлгүүрүүд үндэсний үйлдвэрлэгч болон ханган нийлүүлэгчдээ шахаж өндөр үнэ тогтоон бараа бүтээгдэхүүнээ худалдаалдаг. Энэ шалтгаанаас болж MCS Coca Cola компани "Оргил" супермаркетад бүтээгдэхүүнээ нийлүүлэхээ зогсоосон гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ. 

Гэвч энэ тухай MCS Coca Cola компанийн зүгээс "Имарт" буюу "Скай хайпермаркет" ХХК руу тус мэдээлэл ор үндэсгүй, MCS Coca Cola компани нь хамтран ажиллах гэрээний хүрээнд өөр асуудлаар "Оргил" худалдааны төвтэй уулзах хүсэлтийг удаа дараа тавьсан хэдий ч татгалзсаны улмаас бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхээ зогсоосон болохоо албан ёсоор хүргүүлсэн байна. Өрсөлдөөн ширүүсч байгаа энэ цаг үед хуурамч мэдээллээр хэрэглэгчдийг төөрөгдүүлэх нь ихэсчээ. 

Мөн үнийн талаар мэдээлэл авахад "Имарт" сүлжээ дэлгүүрт Coca Cola "Түмний ундаа" 40 төгрөг, "Бидний ундаа" 10 төгрөгөөр "Оргил" худалдааны төвөөс хямд байсан ба "Оргил" худалдааны төвийн гаргасан мэдээлэл ташаа байсныг албаны хүн хэлэв. 

Эх сурвалж: Dorgio.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин