Төв аймаг дахь цагдаагийн газрын түүхт 75 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан тус цагдаагийн газраас алба хаагчдын нийгмийн асуудалд чиглэсэн олон үйл зүйл төлөвлөжээ. Үүний нэг нь залуу гэр бүлд дэмжлэг үзүүлэх чиглэл байсан бөгөөд энэ хүрээндээ цагдаагийн алба хаагчдын хуримын ёслолыг дэмжин, зохион байгуулжээ.
Төв аймаг дахь цагдаагийн газрын 36 алба хаагч гал голомтоо бадрааж, гэр бүл болсон байна. Хуримын ёслолыг Гэрлэх ёслолын ордон, Төв аймаг дахь цагдаагийн газар хамтран зохион байгуулж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав мэндчилгээ илгээжээ.
М.УРИН
Сэтгэгдэл байхгүй байна