Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Нийслэлийн Боловсролын газар болон 21 аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт 2017-2018 оны хичээлийн жилийн үлдэж буй хугацаанд хичээл, сургалтын үйл ажиллагааны чанар, өгөөжийг сайжруулах, ойрын хугацаанд анхаарах зарим асуудлын талаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд чиглэл хүргүүлсэн билээ. Үүнд, төгсөлтийн үйл ажиллагааг эцэг, эх асран хамгаалагч, багш нартаа суралцагч өөрийн сурсан эрдэм, авьяасаа тайлагнах, боловсролын баримт бичиг гардуулах ёслол болгон тэмдэглэн өнгөрүүлэх, ой хээрийн түймэр болон аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын албан даалгавар гаргаж, дараах зүйлсийг тусган хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм. Үүнд,
Энэхүү үүрэг чиглэлийн дагуу БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газраас ажлын хэсэг гарч, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нийслэлийн ногоон бүсэд эко аялал зохион байгуулж буй үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Улаанбаатар хот орчмын ногоон бүс буюу Тэрэлж, Хандгайт, Эмээлт, Богд уул гэсэн үндсэн дөрвөн чиглэлд хяналт шалгалт хийхэд 5 дүүргийн 17 сургуулийн 32 бүлгийн 800 гаруй сурагч амралт зугаалгаар явж байсан нь илэрсэн байна. Тодруулбал, ямар нэг амралтын газарт бус Тэрэлжийн голын хөндийд 7, 11 дүгээр ангийн 2 бүлэг, Гүнжийн сүм орчимд 1, 5 дугаар ангийн 2 бүлэг багш, эцэг эхийн төлөөллийн хамт зугаалж байсантай таарч, хүүхдүүдтэй уулзаж, анхааруулга чиглэл өглөө. Шалгалтын үр дүнд үндэслэн нийт боловсролын байгууллага, эцэг, эхчүүдэд зориулан дараах зөвлөмжийг гаргалаа.
Тиймээс Нийслэлийн Засаг даргад албан бичиг хүргүүлж, холбогдох сургуулийн захирлуудад арга хэмжээ тооцож, анхааруулга санамж өгч ажиллах, холбогдох чиглэлийн дагуу хяналт тавьж ажиллах чиглэлээр дахин чиглэл хүрүүллээ.
БСШУСЯ, Ерөнхий боловсролын бодлогын газар
Сэтгэгдэл байхгүй байна