Өдрийн зурхай 2018.V.24
ХОНЬ:
Ажлаа сайтар төлөвлө. Зөнгөөрөө бүтчих байсан юм гэж зөрүүдлэх хэрэггүй. Танд сайтар боловсруулсан төлөвлөгөө л хэрэгтэй.
ҮХЭР:
Сайхан мэдээ дуулна. Гэхдээ тэр мэдээг та өөдрөгөөр хүлээн авч, сайн талаас нь “ашиглах” хэрэгтэй.
ИХЭР:
Санхүүгийн эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Зарим зүйлс хэт ойлгомжгүй байна.
МЭЛХИЙ:
Удирдах албан тушаалтантай ам мурийхаас зайлсхийгээрэй. Таны амьдралыг таагүй болгож ч мэдэх “хүчтэй” хүмүүс гэдгийг санаж, хааяа нэг өөрийгөө дарж байхад гэмгүй.
АРСЛАН:
Сэтгэл санаа өөдрөг, сайхан өдөр таныг хүлээж байна. Өнөөдөр та юу ч хийсэн сэтгэл хангалуун, баяртай байх болно.
ОХИН:
Өгөөмөр нинжин сэтгэлээр бусдад туслахаар бүү цааргал. Сайхан бүхнээ хайртай хүмүүстээ харамгүй түгээгээрэй.
ЖИНЛҮҮР:
Халуухан хайр дурлал, романтик байдал дутагдаж байна уу? Хүлээлт таны сэтгэлийг засах зүйл биш. Өөрөө өөрийгөө эрхлүүл, хайрла, өөртөө дурла.
ХИЛЭНЦ:
Дасгал хөдөлгөөн хийж, иогоор хичээллэ. Бие махбодийн хувьд идэвхтэй байснаар таны сэтгэл санаа ч дээрдэнэ.
НУМ:
Хэн нэгэн нь тантай тоглоом тоглоод байх шиг. Одоо хангалттай гэдгийг түүнд хэлж ойлгуулсан нь дээр.
МАТАР:
Хааяа нэг “том толгойлох” юу нь муу гэж...? Өөрөө дур мэдээд асуудлаа шийд.
ХУМХ:
Нэг л замаараа насан туршдаа гэлдэрнэ гэдэг том алдаа шүү. Амьдралын хэмнэлээ өөрчлөх оролдлогыг өнөөдрөөс эхлүүл.
ЗАГАС:
Үргэлж бусдын таалалд нийцнэ гэж юу байх билээ. Зөрүүд зан чинь таны чимэг ч байж болох юм. Өрөөл бусдын хандлагаас эмээх хэрэггүй.
Сэтгэгдэл байхгүй байна