ЗУРХАЙ: Хилэнцүүдийн ажил хэрэг туйлын бүтэмжтэй байна
2018/05/23

Өдрийн зурхай 2018.V.23

ХОНЬ:

Сонирхолтой өвөрмөц соёл таны сэтгэлийг татах болно. Амьдралдаа нэвтрүүлэх гэж оролдоод үз, танд сэтгэл ханамж авчирна.

ҮХЭР:

Өөрийнхөө байр сууринд бат зогс. Ялангуяа ажлын талбарт энэ чухал хамаатай. Хэн нэгэнд таалагдахын тулд өөрийгөө өөрчлөх хэрэггүй.

ИХЭР:

Нөхөрлөлтэй холбоотой бэрхшээл үүсч магадгүй. Хүлээцтэй байж, уужуу тайвнаар асуудлыг шийдээрэй.

МЭЛХИЙ:

Идэвхтэй, завгүй өдөр таныг хүлээж байна. Удирдагч болох зам таны өмнө нээлттэй байна.

АРСЛАН:

Хэн нэгнийг элэглэж, доог тохуу хийхэд цаг заваа бүү үр. Дэндүү хайран цаг хугацаа биш гэж үү?

ОХИН:

Тантай сөргөлдөж, тавгүй байдалд оруулдаг хүмүүсээс аль болох холхон бай. Таныг ойлгож, дэмждэг, сонсож чаддаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.

ЖИНЛҮҮР:

Таны хэрэгт хошуу дүрж, хэрэгт дурладаг хүмүүсээс холдсон нь дээр. Эцсийн эцэст өөрийнхөө л амар амгаланг эрэлхийл.

ХИЛЭНЦ:

Ажил хэрэг туйлын бүтэмжтэй байх болно. Хорвоо дэлхий дээр танаас илүү аз жаргалтай хүн үгүй бололтой.

НУМ:

Хүүхдүүд, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүл. Тэднээс та маш сайхан энерги, өөдрөг зүйлийг мэдрэх болно.

МАТАР:

Аливаа асуудалд реалист байдлаар хандах гэж хичээгээрэй. Ялангуяа найз нөхдийн хүрээнд.

ХУМХ:

Эрх чөлөөт, бие даасан байдлаа хадгал, олж авах гэж хичээ. Хэн нэгнээс хараат байна гэдэг хүсэх зүйл биш шүү.

ЗАГАС:

Хэн нэгний сэтгэл гутрал, таагүй байдалд бүү автаарай. Таны аз жаргалыг хөндлөнгийн хэн нэгэн үгүй хийнэ гэж юу байх вэ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин