“Хангарди” спорт наадам эхэллээ
2018/05/21

Нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, ажлын албаны ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  “Хангарди” спорт наадам  өчигдөр эхэллээ.
Тус тэмцээнийг НИТХ-ын дарга С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ ” Хангарди спорт наадам энэ жил Нийслэлийн хөгжил-Эрүүл иргэнээс уриатайгаар 5-р сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.  Энэхүү наадамд 10 багийн 330 гаруй тамирчид сагс, волейбол, дартс, ширээний теннис, боулинг гэсэн таван төрөлд хурд хүч авхаалж самбаа самбаагаа уралдуулан нөхөрсгөөр өрсөлдөж байна. Ард иргэд, олны түмний төлөө нэгэн сэтгэлээр зүтгэж байгаа иргэдийн хурлын төлөөлөгчид, ажлын албаны бүх ажилчдад амжилт хүсье” гэлээ.

Мөн  манлайлан оролцож байгаа Нийслэл, дүүргийн Хурлын Төлөөлөгч нартаа болон спорт наадмыг  амжилттай зохион байгуулж байгаа Нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүргийн   ИТХ-ын хамт олонд талархал илэрхийлэв

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин