Н.Цэрэнбат сайд аа, “Ан агнуурын мафи”-ийг анхаарч өгөөч!
2018/05/18

                                                        

Монгол Улс жил бүр гадаадын анчдаар ан хийлгэж, тусгай зориулалтын ан агнуураас улс, орон нутгийн төсөвт тодорхой орлого олдог. Тусгай зориулалтын ангийн үйл ажиллагаа өөрийн гэсэн өвөрмөц зах зээлтэй аялал жуулчлалын нэг төрөл. Ангийн тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа Амьтны тухай хуулиар зохицуулагддаг. Монгол Улс жил бүр харьцангуй цөөн тооны ан хийлгэдэг боловч 2017 онд тусгай зориулалтын ангаас улсад 3 тэрбум орчим төгрөгийн орлого олсон гэх тооцоо байдаг аж.

Ангийн тусгай зөвшөөрлийг орон нутгийн агнуурын бүс нутгийг гэрээгээр хамгаалан, ан амьтан хамгаалах ажилд хөрөнгө оруулалт хийдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад олгодог хуулийн зохицуулалттай. Гэвч энэ салбарын хамгийн том бэрхшээл зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй бүлэглэлийн үйл ажиллагаа байдаг гэлцэх. Тэрхүү мафи маягийн бүтэц нь тодорхой бүлэглэлийн ноёрхлыг энэ салбарт хадгалахын тулд улс төрчид, зарим орон нутгийн удирдлагатай хуйвалдан хууль бусаар бусдын эрхийг дээрэмдэх, өрсөлдөгчдөө хэвлэл мэдээллээр гүтгэх, үндэслэлгүй мэдээллээр хуулийн байгууллагад гүтгэн ажилд нь саад учруулах, байгаль орчин хамгаагалах нэртэй төрийн бус байгууллагын нэрээр ийш тийш бичиг илгээж, хувь хүн байгууллагын нэр төрд халдах зэрэг үйл ажиллагаа явуулж иржээ. Ганцхан зорилго нь бусдыг шахаж гаргаад, хөрөнгөө зарцуулсан агнуурын районыг булааж авах.

Үүний нэг тодорхой жишээ гэвэл Увс аймгийн Сагил, Бөхмөрөн сумын нутагт орших Гулзат агнуурын бүс нутгийг олон жил хамгаалж ирсэн “Гулзатын санаачлага” ТББ-аас булаан авах гэсэн дээрмийн үйл ажиллагаа гэж хэлж болно.
Энэ агнуурын бүс нутагт 2017 онд 9 толгой угалз агнах хуваарь хийгджээ. Хуулийн дагуу эдгээрийг гэрээлэн гадаадын анчдад борлуулах эрх нь агнуурын бүс нутгийн менежмент хэрэгжүүлэгч, олон жилийн турш амьтан хамгаалан үржүүлж ирсэн “Гулзатын санаачлага” ТББ-д оногдох ёстой байтал ангаас их ашиг олдог гэж тооцсон Увс аймгийн засаг дарга Д.Батсайханы анхаарлыг татсан бололтой. Тэрбээр “Гулзатын санаачилга-ын захирлаар хөндлөнгөөс хууль бусаар өөрийн жолооч Барсүрэнгээ томилж байгаад дээрх 9 угалзын ангийн гэрээг жолоочтойгоо байгуулсан байдаг аж. Өнөө жил дахиад тэр бүс нутагт хуваарилагдсан 10 угалзыг шуналт Засаг дарга өмнөх аргаараа булаан авах гэж оролдож байгаа дуулдлаа.

Гулзат бүс нутгийг олон жил хамгаалж ирсэн нутгийн иргэдийн Гулзатын санаачилга” ТББ эрхээ хамгаалуулахаар хуулийн дагуу Монгол Улсын шүүхэд хандаж, шат шатны шүүхээр ялж, эцэст нь Монгол улсын Дээд шүүхээр засаг ноёны хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулсан байна.

Гэвч Увсын засаг дарга Д.Батсайхан Монгол Улсын дээд шүүхийн тогтоолыг ч үл хэрэгсэн 2018 оны тавдугаар сарын 09-ний өдөр “Гулзат нөхөрлөлийн холбоо” гэгч өөр нэг тоглоомын ТББ байгуулан, Гулзат агнуурын бүс нутгийг дээрэмдэн өөрийн байгуулсан нөхөрлөлдөө шилжүүлэх хууль бус тушаал гаргаж, даргаар нь мөнөөх жолооч Барсүрэн гэгчээ томилон, 2018 онд 10 толгой угалз агнах гэрээ байгуулж байгаа гэх мэдээлэл хөврөх боллоо.

Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга н.Нямдаваа Дээд шүүхээс ялсан компанитай гэрээ байгуулах албан бичиг Увс аймгийн засаг дарга Д.Баярсайханд хүргүүлсэн боловч Дээд шүүхийн дээр гарсан Засаг дарга дээд шүүхийн шийдвэрийг үл томсорлосоор л байна.

                                                                                          

Монгол Улсад хууль гэж цаас болж, төр гэж тоглоом болсны нэг жишээ энэ гэлтэй. Үүнийг зохион байгуулж, удирддаг ангийн “мафийн” толгойлогч насаараа Монгол Улсын олон зуун амьтан агнуулан баяжсан Галаа гэгч өвгөн байдаг ч гэдэг. Увсын засаг дарга Батсайхан тэр хоёр өнөө жилийн 10 угалзыг хэнтэй гэрээлэхийг шийдэж, ганзага нийлүүлэн бизнес хийх бололтой. Тэр өвгөн Баян-Өлгий аймаг болон Ховд аймагт бусдын хамгаалж ирсэн нутгийг булааж авах гэж сүүлийн хэдэн жил багагүй бужигнуулсан гэлцэж байна.

Ховд аймагт гэхэд Байгаль орчны яаманд ажиллаж байсан Онон гэх эмэгтэйн удирддаг Алтайн нүүдэлчин төрийн бус байгууллага бүх агнуурын бүс нутгийг булаан авч, дангаараа монопольддог. Жил бүрийн ангийн гэрээг мөн л Галаа гуай авдаг байна. Уг нь хууль хэрэгждэг бол нэг аймгийн бүх агнуурын бүс нутгийг нэг байгууллагад хариуцуулах ёсгүй. Дээр нь яаманд ан хариуцаж байсан ашиг сонирхлын зөрчилтэй этгээд энэ салбарт бизнес хийх ёсгүй. Гэхдээ эцсийн эцэст ангийн мафи Монголын ангийн салбарт юу хүссэнээ хийж байна.

Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудыг дээр дурдсан хамгийн хар муухай аргаар олон жилийн турш гүтгэн доромжилж, Монголд гадаадын анчдаар ан хийлгэхгүй гэж телевизийн суваг болгоноор сурталчилж ирсэн Хурцгэрэл гэгч өөрөө ямар ч нөөцгүй Төв аймгийн Эрдэнэсант сум болон бусад газар агнуурын бүс нутгуудтай болоод сайд, яамны ажилтнуудыг хэл ам, хэрүүл зарга, гүтгэлэг хийх чадвараараа далайлган, ангийн зөвшөөрөл авдаг гэж учир мэдэх хүмүүс ярьдаг.

Харин одоо Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат залуу хүний хувьд уг сүлжээний бусармаг үйл ажиллагааг таслан зогсоож, хууль ёсны талд байж чадах уу үгүй юу гэдгийг харах үлдэж байна. Монголд хууль хэрэгжих боломж, нөхцөл, хүсэл байдаг уу? Байдаг бол Увсын Засаг дарга, удирдлагын энэ мэт хууль зөрчсөн үйлдлийг зогсоох салбарын сайдын чадамж байна уу гэдгийг энэ асуудал хэрхэн шийдэгдэхээс харж болох юм. Тэр тусмаа байгаль орчин, ан амьтантай холбоотой чухал асуудлыг бизнес гэж харж байгаа аймгийн удирдлагууд байна гэдэг ноцтой асуудал. Засаг ноён хүчтэй юу, шүүхийн шийдвэр хүчтэй юу гэдэг асуултыг нээлттэй үлдээе.

Ж.ЭРХБАЯР

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (7)

  • irgen
    uvsiin zasag batsaihan mungu harahaaraa hun alj ch medeh yltan shuu
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
  • Huurhii yaduu irgediin songolt
    Ulsad yaltai Uvsad gaitai ene uvguniig zailuulchih zaluu alga gejuu, heden ue ideh hurungu tsugluulsun ene huniig nam buleglel ni bugd demjdeg baij taarahgui l baimaar yum daa
    2018 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин
    Aimgiin zasag dargan shuuhees deer erh medeltei shuuhen huh tengerees iluu erh medeltei ymaa
    2018 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин
    Ymar ch turiin bodlogo zohitsuulalt gej alga doo
    2018 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин
    Х hs ha bie bienee barij idetsgee
    2018 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин
    Бузартаймаа энэ хүмүүс яасан их шунал хүсэлэв
    2018 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин
    Зайлаач новш гэж
    2018 оны 05 сарын 18 | Хариулах
Сонин хачин