Өдрийн зурхай 2018.V.17
ХОНЬ:
Өнөөдөртөө таны хамгийн том асуудал таны нэр төр байх болно. Гэхдээ алдсан нэр хүндээ хэрхэн сэргээхийг та маш сайн мэдэж байгаа.
ҮХЭР:
Өнөөдөр тантай ямар нэг байдлаар холбоо тогтоож, гэрээ хэлцэл хийх хүмүүс чинь танаас илүү буурь суурьтай, нухацтай хүмүүс байх болно. Тиймээс тэдэнд итгэ.
ИХЭР:
Урьд хожид байгаагүйгээр нээлттэй байх болно. Таны бодол санаа гэрлийн хурдаар ажиллаж, шинэ санаа сэдэх тал дээр таныг гүйцэх хүн гарахгүй гэдэгт итгээрэй.
МЭЛХИЙ:
Нар мандаж байна. Хуучин таагүй бодлуудаа толгойноосоо авч хая. Гэрэл гэгээг мэдэр.
АРСЛАН:
Дотоод дуу хоолойгоо сонс. Таныг зөв зүгт чиглүүлэх болно.
ОХИН:
Бүхий л зүйл дээр хэт их “амбицлах” хэрэггүй. Зарим зүйл зөнгөөрөө бүтдэг юм шүү.
ЖИНЛҮҮР:
Таныг этгээд сонин, гаж нэгэн мэтээр хүлээж авч, харьцаж буй хүмүүсээс аль болох эртхэн зайгаа барь. Тэд танд түвэг удахаас хэтрэхгүй.
ХИЛЭНЦ:
Хамгийн түрүүнд та өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй. Өөрийн гэсэн, өөрт хамаатай бүхнийхээ төлөө тэмц.
НУМ:
Их л яаруу, давчуу өдөр өнгөрөх нь. Нэгэнт та биеэ хувааж болохгүйгээс хойш амжихгүй байгаа ажлын төлөө өөрийгөө бүү зовоогоорой.
МАТАР:
Нөлөө бүхий чухал хүнтэй танилцана. Хожим таны амьдралд том нөлөө үзүүлж мэднэ.
ХУМХ:
Түрийвчиндээ хямгатай ханд. Өндөр үнийн дүн бүхий худалдан авалт хийхээс зайлсхий. Эрсдэл үүрч болзошгүй.
ЗАГАС:
“Удирдагчийг дага” гэдэг үг өнөөдөр танд яг тохирно. Хэт их мэдэмхийрч, өөрийгөө дөвийлгөх оролдлого дэмий л болов уу.
Сэтгэгдэл байхгүй байна