”Эко дүүрэг” 17000 мод тарилаа
2018/05/12

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг тусгаж, нийслэлийн өнгийн тодорхойлогч Хан-Уул дүүрэг нь “ЭКО ДҮҮРЭГ” болох зорилт дэвшүүлэн ажиллаж буй.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг тусгаж, нийслэлийн өнгийн тодорхойлогч Хан-Уул дүүрэг нь “ЭКО ДҮҮРЭГ” болох зорилт дэвшүүлэн Өнөөдөр буюу “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын удирдлагууд, ажилтан албан хаагчид, Хороод дүүргийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, Сургууль, Цэцэрлэг, Сууц Өмчлөгчдийн Холбоод “Бүх нийтээр мод тарих” үйл ажиллагаанд нэгдэж нийт 17000 гаруй мод бут, сөөг тарилаа.жиллаж буй.

Үйл ажиллагааг нээж ИТХ-ын дарга Б.Цэрэн “Үндэсний мод тарих үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа төр хувийн хэвшил, иргэддээ талархсанаа илэрхийлье. Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилт тавин ажиллаж буй. Эко дүүрэг болоход хүн бүрийн оролцоо чухал юм. Иймээс иргэн бүр хашаандаа мод ургуулах, аж ахуйн нэгж байгууллага бүр гадна орчиндоо ногоон байгууламжтай болох, өөрийн байгууллагын нэрэмжит таримал ойн сантай болгохыг та бүхэндээ уриалж байна” хэмээн онцлов. Мөн тарьсан модондоо арчилгаа, усалгаа хийж цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэхийг зохион байгуулагч нарын зүгээс уриаллаа.

Хан-Уул дүүргийн иргэн бүр цэвэр цэмцгэр “Эко” дүүрэгт амьдрахыг эрмэлзэх болно.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин