
Voice Mongolia шоуны энэ удаагийн шатанд дөрвөн шүүгчийн багт тунаж үлдсэн 16 оролцогч зөвхөн монгол дуу дуулан өрсөлдөнө.
Өнөөдөр буюу тавдугаар сарын 12-нд Ононбат шүүгч болон Ука шүүгчийн багийн шигшээ оролцогчдын өрсөлдөөнтэй.
Ононбат шүүгчийн дөрвөн оролцогч үзүүлбэрээ үзүүлж дуусмагц Ононбат шүүгч тэднээс шоугаа цааш үргэлжлүүлэх нэг оролцогчийг сонгох болно. Харин үлдсэн гурван оролцогч дээр үзэгчдийн санал хурааж, хамгийн их санал авсан нэг оролцогч дараагийн шатандаа тэнцэх ёстой. Ингэснээр багаас хоёр оролцогч дараагийн шатанд шалгарч үлдэнэ гэсэн үг.
Үүний дараа мөн дээрх жишгээр Ука шүүгчийн багийнхан өрсөлдөж, мөн хоёр оролцогч хагас шигшээд шалгарах ажээ.
Харин маргааш нөгөө хоёр шүүгчийн баг өрсөлдөж, энэ амралтын өдрүүдэд хагас шигшээ тоглолтод өрсөлдөх найман оролцогчийн нэрс тодорхой болох юм.



С.УРИН
Сэтгэгдэл байхгүй байна