Өдрийн зурхай 2018.V.11
ХОНЬ:
Ажил руугаа майхан аваад яв! Тоглож байгаа ч юм биш. Тэнд танд ийм л хувийн орон зай хэрэгтэй болжээ.
ҮХЭР:
Өмчтэй байна гэдэг мэдээж сайн зүйл. Гэхдээ хэн нэгэн хүний тухай яригдаж байгаа үед бол энэ тийм ч сайхан зүйл биш.
ИХЭР:
Бүхий л цаг үед чи бүгдийг мэдэж байх албагүй. Тэгж чадах ч үгүй. Тиймээс ийм асуудлаас болж аз жаргалаа гээдэг зангаа бүрмөсөн хаях хэрэгтэй.
МЭЛХИЙ:
Хэн нэгний тухай, аливаа нэг асуудлын талаар ямар бодолтой, ямар байр сууринаас хандахаа хараахан ойлгохгүй бол хэсэг хугацаа өгчих. Бүх зүйл өөрөө аяндаа тодорхой болно.
АРСЛАН:
Өөрийнхөө тойрог дотор төвд нь байх гэж хичээгээрэй. Та угаас удирдагч байх гэж төрсөн хүн. Өөрөө өөртөө ч удирдагч нь байх ёстой.
ОХИН:
Урьд өмнө харж байгаагүй, сонсож байгаагүй зүйлийн талаар эргэцүүлэн тунгаах шаардлагатай тулгарна. Энэ үед зөвхөн мэдрэмжээ дагаарай.
ЖИНЛҮҮР:
Таны гарт юу байгаа эсэх, юуг гартаа оруулахыг хүсч байгаа тухай асуултад бодол санаа чинь захирагдана. Арай та ямар нэг чухал юмаа гээчихсэн юм биш биз?
ХИЛЭНЦ:
Таны хүсэл санаснаар бүтэх магадлал өнөөдөр 125% байх болно. Үзээд алд.
НУМ:
Таны төсөөлөл дээд цэгтээ хүрэх тэр цагт л та амжилтын шат өөд өгсөж эхэлнэ. Бод, хүс, мөрөөд, төсөөл...
МАТАР:
Найзуудынхаа дунд хүндлэл хүлээнэ. Та ч тэдэнтэй хамт байхдаа өөрийгөө “агуу нэгэн” мэтээр төсөөлж, сэтгэл ханамж авдаг байх.
ХУМХ:
Өөрт шаардлагагүй эд зүйлээ бусдад өгөхөөс бүү татгалз. Нэгэнтээ танд үнэ цэнэгүй болсон зүйлийг хадгалж, хамгаалах хэрэг юу байна?
ЗАГАС:
Хааяа нэг бүүдгэр тэнгэр их сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Амьдрал үргэлж сайхан байхгүй. Урт хугацааны төсөл, төлөвлөгөө хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа бол түр азна.
Сэтгэгдэл байхгүй байна