Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллах шийдвэрийг сая гаргалаа. Тэднийг цагдан хорих 30 хоногийн хугацаа нь дуусгавар болж буй тул прокуророос үргэлжүүлэн сорих саналыг шүүхэд ирүүлсэн юм. Энэ дагуу шүүх дээрх асуудлыг хэлэлцэж, үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзсэн байна.
Гэхдээ тэдэнд хилийн хориг тавьж, цаашид гадуур байцаах шийдвэр гаргажээ.
АТГ-аас Оюутолгой, Дубайн гэрээтэй холбогдуулан С.Баяр, Ч.Сайханбилэг нараас мэдүүлэг авч, улмаар хэргийн нотлох баримтыг үрэгдүүлэх, устгаж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьсон юм. Гэтэл Оюутолгойн гэрээтэй холбоотой бүх баримт, бичиг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, УИХ, Үндэсний аюулгүйн зөвлөлийн архивт хадгалагддаг учир энэ нь хууль зүйн үндэслэлгүй гэж С.Баярын өмгөөлөгч А.Ариунаа хэлж байв.
Б.БИЛЭГ
Сэтгэгдэл байхгүй байна