Өдрийн зурхай 2018.V.10
ХОНЬ:
Өөртөө итгэлтэй байж, анхаарлын төвд орохоос эмээх хэрэггүй. Илтгэл тавих, төсөл төлөвлөгөөгөө олон нийтийн өмнө танилцуулахад ээлтэй.
ҮХЭР:
Тогтсон хэв маягаа эвдэх цаг болжээ. Байнга давтагддаг зүйлсийг ягштал хийсээр байгаад залхана шүү дээ.
ИХЭР:
Эрч хүч гэдэг таны шинэ нэр. Хэдий хүнд даалгавар байлаа ч та огтхон түвэгшээлгүй аз жаргалтайгаар даваад гарах болно.
МЭЛХИЙ:
Цоо шинэ зүйл турших нь сайхан санаа байж мэднэ. Гэхдээ том алхам хийхийн өмнө түр завсарлага авахыг зөвлөе.
АРСЛАН:
Танд чухал шаардлагатай байгаа зүйлийг хэн нэгэн өгөх бололтой. Та өөрөө асуух ч шаардлагагүй. Яг л ид шид мэт!
ОХИН:
Чин сэтгэлийн яриа заримдаа аймаар ч юм шиг байдаг. Гэхдээ одоо танд ийм л зүйл хэрэгтэй.
ЖИНЛҮҮР:
Од эрхэс өнөөдөр таныг “удирдагч”-аар өргөмжлөх болно. Та ч юу хийх ёстойгоо маш сайн мэдэж байгаа.
ХИЛЭНЦ:
Өнөөдөр шиг сайхан өдрийг та удаан хүлээсэн байлгүй. Аз жаргалтай, сэтгэл хангалуун байж, ажил төрөл бүтэмжтэй байх болно.
НУМ:
Хэрэв та нууцхан хүсэл, мөрөөдөл байдаг түүнийгээ ил гаргаад мөрөөдөлдөө хүрэх замаа эртхэн зас.
МАТАР:
Хорвоо дэлхий ямар сонирхолтой гээч. Өнөөдөр шинэ содон зүйлийг эрэлхийл.
ХУМХ:
Хүүхдүүд шинэ зүйлд таагүй ханддаг. Харин та бол нас бие гүйцсэн том хүн. Хүрээгээ тэл.
ЗАГАС:
Гоншигнож, гомдоллож суулаа гээд та байрнаасаа огтхон ч урагшлахгүй. Харин ч ухарч мэднэ. Даацтай шийдвэр гаргаж, ухаантай хөдөл.
Сэтгэгдэл байхгүй байна