“Улаанбаатар хотын ой” цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2018/05/09

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Дамбардаржаад Байгаль орчин, аялал жуулчлалын яам Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төсөлтэй хамтран “Улаанбаатар хотын ой” цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар болжээ.

Цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл 2016-2022 хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНСУ-ын Ойн ерөнхий газрын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд хэрэгжинэ. 

Нийтдээ 3 тэрбум воны санхүүжилттэй, 40 га талбайд бүтээн байгуулалтын ажил хийгдэх бөгөөд танин мэдэхүйн цэцэрлэг, унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, спортын талбай зэргийг байгуулах бөгөөд 100 гаруй нэр төрлийн мод, ургамлыг тарьж, хотын ой байгуулах, ногоон байгууламжийг хөгжүүлэх, иргэдийн соёл, амралтын ногоон байгууламж байгуулах юм.

Б.БИЛЭГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин