Өдрийн зурхай 2018.V.09
ХОНЬ:
Өөрчлөлт хүсч байвал өөр хэн нэгний тухай бод. Хожмын амьдралд чинь хэрэг болно.
ҮХЭР:
Өдөр тутмын дадал болсон зүйлсээ орхиж, жаахан ч гэсэн “галзуу” зүйл туршиж үзээрэй. Та харамсахгүй.
ИХЭР:
Ажлын хамтрагч, түнш чинь хайран цагийг чинь үрэн таран хийж мэднэ. Гэхдээ ундууцах хэрэггүй. Юм бүхэн ээлж дараатай.
МЭЛХИЙ:
Гэр бүлдээ цаг зав гарга. Таны амьдралын хамгийн чухал байр, газар орон гэдгийг бүү мартаарай.
АРСЛАН:
Та ганц бие үү? Тэгвэл хэн нэгнийг болзоонд урь. Харин та хэдийн хосоо олсон бол түүндээ цаг зав гаргах өдөр.
ОХИН:
Ямар нэг ер бусын зүйл хийгээрэй. Юу ч байж болно, үсээ эсрэг тийш нь хагалах байсан ч хамаагүй.
ЖИНЛҮҮР:
Хэрхэн сээтэн хаяхыг та мэднэ биз дээ? Тэгвэл сайн чаддаг тэр зүйлээ хийгээд байгаарай. Зөвхөн хувийн амьдрал гэлтгүй ажил төрөлд чинь ч үр дүнгээ өгнө.
ХИЛЭНЦ:
Ажилтай холбоотой хүнд шийдвэр гаргах өдөр. Долоо хэмжиж, нэг огтол.
НУМ:
Найзуудтай хөгжилдөж, өөрийнхөө ямар чухал найз болохыг мэдрэх өдөр. Танд лав таалагдана гэдэт итгэлтэй байна.
МАТАР:
Тархиа ажиллуулах өдөр. Ажил ихтэй, ачаалалтай байх хэдий ч өдрийн төгсгөлд баяртай мэдээ дуулах болно.
ХУМХ:
Амьдралд чинь өнгө, амт нэмдэг хүмүүстэй ойр бай. Сайн сайхан зүйлд сэтгэлээ баясга.
ЗАГАС:
Ямар ч төрлийн харилцаа тэнцвэрт байдал дээр тогтдог. Жингийн туухайгаа нэг хянаад үзээрэй. Их зүйлийг та ойлгох болно.
Сэтгэгдэл байхгүй байна