ӨДРИЙН ЗУРХАЙ: 2018.V.07
ХОНЬ:
Хүч тэнхээ, тэсвэр тэвчээр ундарсан эрч хүчтэй өдөр. Энэ их эрчим хүчний урсгалыг хэрэгтэй зүйлд зарцуулаарай.
ҮХЭР:
Романтик өдөр байх болно. Ганц бие үхрийнхэн шинэ хайр дурлалтай учирч мэднэ.
ИХЭР:
Хэл ам, хов живнээс холуур байхыг хичээ. Ажлаа урагшлуулж байж л элдэв таагүй үг ярианаас өөрийгөө мулталж чадна.
МЭЛХИЙ:
Хүмүүс танд татагдаж, та бусдад таалагддагт гайхах хэрэггүй. Уян зөөлөн, сайхан сэтгэл чинь өнөөдөр ч бас "фенүүд" дагуулах болно.
АРСЛАН:
Угаас үнэнч шударга зан чанарынхаа давуу талыг ашигла. Нөхцөл байдлыг томоор хар.
ОХИН:
Өнөөдөр та бараг л хүссэн бүхнээ гартаа оруулж чадна. Хувийн зохион байгуулалт сайтай учраас л тэр шүү дээ.
ЖИНЛҮҮР:
Өнөөдөр та зөн билигч шиг л байх болно. Ойрын хүрээнийхэн чинь таны зөвлөгөө, анхаарал халамжийг хүсэх болно.
ХИЛЭНЦ:
Та яагаад бусдын ийм их нууцыг мэддэг юм бэ? Яагаад гэвэл та хэнээс ч илүү итгэл хүлээх чадвартай хүн учраас.
НУМ:
Удирдлагатайгаа сөргөөцөлдөөд хэрэггүй. Танаас бусад нь бүгд ижил бодолтой байгаа цагт та өөртөө л түвэг удах болно.
МАТАР:
Төрөлхийн арвич хямгач, хашир зан чинь өнөөдөр тус болно. Танд шаардлагатай зүйл гэвэл урьдаас сайтар бэлтгэсэн төлөвлөгөө.
ХУМХ:
Хийж байгаа ажлаа зөв, зохистой эсэхийг нягтлаарай. Танд шинэ санаа өгөх сэжим гарч ирнэ.
ЗАГАС:
Шүүмжлэгч байхад хамгийн тохиромжгүй үе. Түрүүнд нь гараад, бусдаас хамааралгүй өөрийнхөө ажлыг амжуул.
Сэтгэгдэл байхгүй байна