”Жорлонгүй” хотын зовлон
2018/05/07

Өмссөн хувцас, унасан машиныг нь харахаар эрүүл ухаантай юм шиг. Увайгүй үйлдлийг нь харахаар урагшгүй ийм хүмүүс олширчээ. Хүмүүсийн ухамсар ч, хотын соёл ч Улаанбаатар гэж энэ хотын хамгийн эмзэг сэдэв байсаар ирсэн, байсаар ч байна. Ичих ч үгүй хотын төвд морь харчихаад 00-10 УНВ Lexux 570-д суун явсан энэ залуугийн зураг сошиалд анх цацагдсан юм. Ийм хүмүүсийг ичээх, ийм үйлдэл гаргадаг хүмүүсийг алга болгох арга ичихгүйгээр зургийг нь нийтлэхээс өөрөөр бараг алга.

Нөгөөтэйгүүр Улаанбаатарын иргэд ариун цэвэр сахих, морь харах асуудал угаасаа цэгцрээгүйн жишээ энэ. Ичмээр л дээ. Манай ихэнх оффис, олон нийт, үйлчилгээний газрууд нийтийн ариун цэврийн өрөөгөө үргэлж харамласаар ирснийг далимдуулаад хэлчихмээр байгаа юм. Одоо ингээд хүүхэд, хөгшидгүй гудамж, талбайдаа морь хардаг болж. 

Саяхан нэг ээж хүүгээ дагуулж яваад банкинд дугаарлаж байгаад харуул нь ариун цэврийн өрөөгөө онгойлгож өгөөгүйгээс болоод хүү нь өмдөндөө шээсэн тухай пост бичсэн байсан. Банк, эмнэлэг, төрийн байгууллагууд гээд хаана ч очсон энэ асуудал үнэхээр төвөгтэй байдаг нь үнэн. Ялангуяа банк, үйлчилгээний газрууд. Хэдэн цагаар дугаарлана, хэдэн зуун хүнд үйлчилнэ. Тэгсэн хэрнээ ариун цэврийн өрөө нь үйлчлүүлэгчдэд хаалттай. Хүүхэдтэй, тулгар биетэй, өндөр настай гээд ямар ч хүн байж болно. Гэлээ гээд ханхар биетэй хамгаалагч, хялам хийсэн үйлчлэгч нараас сайн үг, найрсаг үйлчилгээ сонсоно бараг гэж байхгүй. Тийм ч болохоор хүмүүс нь байр саван дотор биш гадна нь ингээд морь хардаг гээд ойлгочихдог юм байлгүй дээ.

С.УРИН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • irgen
    5.1 дүгээр зүйл.Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1.Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин
    Энэ гадаа нь шээж байгаа оффисын коридорт нээлттэй жорлонгууд давхар бүрт нь байгаа ш дээ.
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
Сонин хачин