Монголын залуучуудын холбооноос санаачлан “Next stop” шалгаруулалтыг жил бүр явуулж, тухайн оныхоо шилдэг улстөрч, бизнес эрхлэгчийг нэрлэдэг. Өнгөрсөн жилийн тухайд дээрх шалгаруулалтаас гадна Шилжилтийн 25 жилийн шилдгүүдийг тодруулсанаараа онцлогтой. “Next stop”-оор шалгарсан улстөрч, бизнес эрхлэгчид шилдгээр шалгарсаныхаа дараа олон нийтэд зориулсан илтгэл тавьдаг уламжлалтай.
2017 оны шилдэг улстөрчөөр шалгарсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон УИХ-ын гишүүн, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, М-Си-Эс группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал, шилдэг бизнес эрхлэгчээр шалгарсан “Монгол HD” телевизийн захирал Ч.Номин, нар өнөөдөр илтгэл тавив. Гэхдээ Ж.Оджаргал, Ч.Номин нар хүндэтгэх шалтгааны улмаас ирж амжаагүй тул “М-Си-Эс” группийн ерөнхийлөгч Ж.Од, Монгол телевизийн мэдээ, нийгмийн нэвтрүүлгийн албаны дарга Э.Лхагва нар илтгэлийг танилцуулсан юм.
Илтгэлийн онцлох ишлэлээс хүргэж байна.
БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА

- Ирэх 30 жилийн нэг ололт Цахим боловсрол байна гэдэгт итгэлтэй байна.
- “Ажил мэргэжилээ зөв сонгох” нь өрсөлдөөнд ялах хамгийн эхний алхам.
- “Онож хүчээ сорих” нь дараа дараагийн маш олон сонголтыг чинь зөв чиглэлд чиглүүлэх анхны алхам болно.
- Залуу хүн бүрийн дотор ялалтын хүсэл эрмэлзэл үргэлж байдаг. Яавал хамгийн шилдэг нь болох вэ? Яавал хамгийн сайн нь байх вэ?
- Хамгийн шилдэг нь байхын тулд өөр олон олон хамгийн шилдэг нь байхыг хүсэж буй үе тэнгийн залуучуудтай ӨРСӨЛДӨХ шаардлагатай болдог.
- 20-р зуун бол тусгаар тогтнолын төлөөх зуун байсан. 21-р зуун бүхэлдээ өрсөлдөөний зуун байх болно.
М-СИ-ЭС ГРУППИЙН ЗАХИРЛУУДЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Ж.ОДЖАРГАЛ:

- Би ч бусад хүүхдийн адил мөрөөдөмтгий байсан. Нэгэн дэвтэрт Office гээд өндөр байшин зурсан нь Central Tower ч юм шиг. Өөр нэг дэвтэрт Coca-Cola гэсэн бичигтэй байшин, бас дээрээ бараг л М-Си-Эс-ийн лого шиг харагдах таван хошуутай өндөр байшин зурсан байсан. Бүр сүүлд энэ зургуудыг олж хараад би маш их гайхсан, мөрөөдөж чадвал бүтээж болдог юм байна гэж бодох болсон.
- Манай үеийнхэнд одоогийнх шиг Facebook, Instagram байсангүй. Харин дурсгалын дэвтэр аялуулдаг байлаа. Хүүхэд бүр нэг дэвтэр нээгээд, ангийнхнаараа аялуулж, дурсгал үлдээдэг, хүүхдүүд голдуу мөрөөдлөө, ирээдүйн талаарх гоё төсөөллөө энэ дэвтэрт зурдаг байсан.
- Шилжилтийн гэж тодорхойлсон 20 гаруй жилд Монголчууд бид эдийн засгаа 10 дахин тэлж, хувийн өмчгүй шахам байсан социалист тогтолцооноос өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 80 шахам хувийг бүрдүүлж буй хувийн хэвшил гэсэн маш том салбартай болсон байна
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна