Хүүхдийн парк маргааш /V.04/ нээлтээ хийхэд бэлэн болжээ. Үндэсний соёл амралтын хүрээлэн энэ зунаас парк руу ороход 1000 төгрөгийн хураамж авдаг байсныг болиулжээ. Одоогоор галзуу хулгана, завьтай зугаалах тоглоом ажиллахгүй байгаа бөгөөд бусад 20 тоглоом дээр хүүхэд, багачуудыг хүлээн авах боломжтой болсон байна.
Нээлтийн хөтөлбөр:
- Хүүхдийн жүжиг
- Циркийн үзүүлбэр
- Хүүхэлдэйн жүжиг
- Хөгжилтэй тэмцээн уралдаан
- Амьд хөгжмийн тоглолт
Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр 11:00-22:00 цаг.
Улирлын нээлтийг тохиолдуулан тавдугаар сарын 4, 5, 6-ны өдрүүдэд бүх тоглоом 50% хямдралтай байх аж.
Тасалбарын үнэ:

Эх сурвалж: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Сэтгэгдэл байхгүй байна