Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарын хориог сунгах эсэхийг шийдэх хурал өнөөдөр боллоо. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын мэдээлснээр шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогт, "Эрдэнэс Монгол" компанийнГүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг 15 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ. Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсанг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьсан байна.
ШҮҮХИЙН ШИЙДВЭР:
Нийслэлийн прокурорын газраас Б.Ариунсангийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах саналуудыг өнөөдөр буюу 2018.05.01-ний өдөр ирүүлснийг хүлээн авч:
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Сэтгэгдэл байхгүй байна