
“Боловсрол суваг" телевиз "Эндемол Шайн" /Endemol shine/ групп хамтран хүргэдэг "Яг түүн шиг" шоу албан ёсны эрхтэйгээр дахин үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.
Шоуны найман оролцогч 10 дугаарын турш Монголын болоод дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн, тэдний дүрд хувиран өрсөлддөг нь үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг.
“Яг түүн шиг” шоуны гурав дахь дугаар тавдугаар сарын 6-ны өдрийн 20:00 цагаас эхлэн үзэгчдийн хүртээл болох аж.
Яг түүн шиг-3” шоунд дараах найман оролцогч өрсөлдөхөөр болжээ.
- ЗАГВАР ӨМСӨГЧ Ж.ЭНЭРЭЛ
- ДУУЧИН, АЯ ЗОХИОГЧ Б.НАЦАГДОРЖ
- ЖҮЖИГЧИН О.ТЭМҮҮЖИН буюу ТЭМКА
- “SWEETYMOTION” ХАМТЛАГИЙН ДУУЧИН Г.СҮНДЭРМАА
- ЖҮЖИГЧИН М.ЦЭРЭНДОЛГОР
- ЖҮЖИГЧИН, ДУУЧИН Ч.ОЧГЭРЭЛ
- “A-SOUND” ХАМТЛАГИЙН ДУУЧИН Ц. ТЭМҮҮЛЭН
- ЗАГВАР ӨМСӨГЧ О.БИЛГҮҮН
Сэтгэгдэл байхгүй байна