ЗУРХАЙ: Ганц бие үхрийнхэн онцгой нэгэнтэй учирна
2018/04/23

Өдрийн зурхай 2018.IV.23


ХОНЬ:

Хүндхэн нөхцөл байдлаас гаргах, үгүй ядаж байдлыг үл ялиг ч атугай зөөлрүүлж чадах сайн сайхан, эрч хүч өгсөн зүйл танд үгүйлэгдэж байна.

ҮХЭР:

Ганц бие үхрийнхэн онцгой нэгэнтэй учирна. Магадгүй заяаны хань ч байх юм билүү?

ИХЭР:

Шийдвэр гаргах үед сэтгэл зүрх, мэдрэмжээ дага. Танд бүгдийг нь заагаад өгнө.

МЭЛХИЙ:

Гадуур гар, зугаал! Хорвоо ертөнц хэчнээн сайхан билээ дээ. Гэрт уйтгарлаж, гиюүрч суух хэрэггүй.

АРСЛАН:

Бүтээлч сэтгэлгээ гайхалтай хурц байх болно. Та өнөөдөр ямар нэг шинэ нээлт хийж ч мэднэ.

ОХИН:

Та санал нийлэхгүй байж магадгүй, гэхдээ бусдын үзэл бодол, үг яриаг шүүнэ гэдэг тун бүдүүлэг хэрэг.

ЖИНЛҮҮР:

Боссынхоо хичээл зүтгэлийг ойлгож, хүндлээд ямар нэг сонирхолтой арга хэмжээнд урьж яагаад болохгүй гэж?

ХИЛЭНЦ:

Шинэ сонирхолтой зүйлийн санаа төрнө. Цаасан дээр тэмдэглэж аваад, заавал хэрэгжүүлээрэй.

НУМ:

Цаг үе хувьсан өөрчлөгдөж байна. Та ч бас өөрчлөлтөд дасан зохицох цаг нь хэдийн болжээ.

МАТАР:

Сэтгэлд таатай мэдрэмж төрсөн сайхан өдөр таныг хүлээж байна. Гайхалтай биш гэж үү?

ХУМХ:

Та өнөөдөр анхаарлын төвд байх болно. Бүх зүйл танаас хамаарч байгаа мэт санагдаж, нэг талаар баярлах, нөгөө талаар ачааны хүндийг үүрч буй мэт эргэлзээтэй байдалд орно.

ЗАГАС:

Эцсийг нь хүртэл тэмц. Гүнзгий амьсгаа аваад урагш алхаарай.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин