“Алтай” констракшнийн барьж буй “Саруул” хороололд сүүлийн хэдхэн өдөрт дараалсан ослууд гарсаар байна. Өнөөдөр 12.00 цагийн үед тус хорооллын шинээр барьж буй барилгад ажиллаж байсан ажилтан унажээ. Түүнийг Гэмтэл, согог судлалын төвд хүргэсэн, биеийн байдал нь тодорхойгүй байна.
Өнгөрсөн долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 17-нд яг энэхүү барилгын ажил үргэлжилж буй хэсгийн талбайгаас кран унаж, туслан гүйцэтгэгч “Тольт дэнлүү” компанийн ажилтан бэртэн, зэргэлдээ байсан барилга, машин зэргийг гэмтээж, хохирол учруулсан.
Өнгөрсөн шөнө мөн тус хороололд гар гарч, галын улмаас 27 настай эмэгтэй нас барсан талаар нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлээд байна.
Б.БИЛЭГ
Сэтгэгдэл байхгүй байна