Өдрийн зурхай 2018.IV.20
ХОНЬ:
Гэрлийн хурдаар бүгдийг амжуулна гэж юу байхав. Тэгэхээр хэмнэлээ жаахан удаашруулаад, өөртөө цаг зав, амралт чөлөө гарга.
ҮХЭР:
Аливаа бэрхшээлийг огт өөр өнцгөөс харж, хүлээж авна гэдэг амаргүй. Гэхдээ оролдож үзэхээс бүү цааргал.
ИХЭР:
Өнөөдөр, таны сайн мэдэх хэн нэгний жинхэнэ дүр төрх тун санамсаргүй байдлаар илчлэгдэх болно.
МЭЛХИЙ:
Ажил дээр проблемаа гэрийнхээ үүдэнд хаяж үлдээчихээд орж бай. Орон гэрээ дүрвэгсдийн хуаран шиг байлгах хэрэггүй.
АРСЛАН:
Шийдэх ёстой асуудлуудаа эмх цэгц, нарийн дараалалд оруул. Чухал шийдвэр гаргахдаа нямбай хандаарай.
ОХИН:
Өнөөдрийг зугаа цэнгэл, баяр баясгаланд зориул. Хэт нухацтай загнаж, чухал хүн шиг царайлах хэрэггүй.
ЖИНЛҮҮР:
Хэн нэгнээс таагүй, тааламжгүй үг сонсож мэднэ. Чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд, урдах ажилдаа л анхаар.
ХИЛЭНЦ:
Үргэлж “ЗБ” байхаас залхаж байна уу? Найз нөхдөдөө зарим асуудлаа даатга. Тэд танд дуртайяа туслах болно.
НУМ:
Түрийвчиндээ хямгатай хандах өдөр. Дэмий зүйлд мөнгө зарцуулах хэрэггүй. Үргүй зардал болно.
МАТАР:
Ажил дээрээ сайн үр дүнд хүрнэ. Хамт олон чинь таны санааг үргэлж дэмжиж, талархаж хүлээж авна гэж үгүй. Гэхдээ та амжилтын эзэн байх болно.
ХУМХ:
Амжилт ололт тааруухан өдөр. Таны эргэн тойронд өрнөж буй үйл явц таны тавгүйтүүлж мэднэ. Хүлээцтэй байгаарай.
ЗАГАС:
Эртний танил, найзтайгаа холбоо бариарай. Танд хэрэгтэй чухал мэдээ дуулгаж мэднэ.
Сэтгэгдэл байхгүй байна